Траншейны нүхнээс Монгол охин өргөж авсан гадаад аавын захидал...


Гадаадын нэгэн хос Монголын траншейны нүхнээс гурван настай охиныг олоод өргөж авчээ. Тэгвэл азтай охины аав нь Монголын төр, монголчуудад хандаж ийн бичжээ.  

Охины аав Жон:
Хүүхдийн ирээдүй гэдэг зүйл бол улс эх орны ирээдүй байдаг. Тэгвэл бид хоёр траншейны нүхэнд амьдардаг хүүхдүүдийг Монгол улсад анх удаа хараад ихэд балмагдсан юм. Бид түүнийг өрөвдөж өргөж авсан. Одоо бол тэр минь 9-н настай ухаалаг бөгөөд бид хоёрыг харамсуулхааргүй хөөрхөн охин. Гайхалтай гэж хэлмээр сайн охин болж хүмүүжиж байгаа.

Яагаад ийм бяцхан үрсийг хог дээр хаяж зүгээр л халамжлахгүй орхидог юм бол оо. Бид ихэд гайхсан. Яагаад гэвэл олон улсад "баатрууд" хэмээн хүндлэгддэг гайхалтай гүрэн бидний төсөөлснөөс өөр байсанд их гайхсан. Улсын ирээдүй хүүхдийн ирээдүйгээс хамааралтай шүү дээ. Энэ бол оргүй үг биш юм. Монгол улсын ирээдүй Траншейны нүхэнд байна гэж үү... Үнэхээр ухамсаргүй эцэг, эх, ах, эгч нар Монгол улсад амьдарч байна гэж хэлмээр байна. Хэрэв миний охин Монгол улсад хайрлагдаж өсгөгдсөн бол Монгол улсыг хөгжүүлэхэд гайхалтай дэм болох байсан гэж бодож байна. Яагаад гэвэл үеийнхээ хүүхдүүдээс хол давсан сэтгэн бодох чадвартай гайхалтай ухаалаг эелдэг охин юм.

Та бүхэнд гэж хэлэхэд бяцхан үрсээ хайрлах хэрэгтэй. Тэд хэн ч болж магадгүй шүү дээ. Хэрэв Монгол улсыг удирдан залах охин байсан бол та бүхэн яах вэ. Надаас гуйсан ч би эргүүлж өгч чадахгүй юм. Миний өвөг дээдэс Монголчууд байсан гэдэг түүх бий. Тийм учраас би энэ анхааруулгыг та бүхэнд хүргэж байгаа юм. Энэ сануулгыг Монголчууд та бүхэн сайтар бодож тунгааж, хайрлаасай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 08

Энэ хүүхэд ямар байгааг шалгах, хүний наймааны золиос болоогүй байгаа ч гэх шиг тэнэг бичигч вэ. Тийм бол захидал бичлээ юу наад зах нь ингээд бодоод үзээч! Нэг л их бичих дуртай кккк

зочин 2018 07 сар 08

Харин манайхан эсэргээрээ хүүхдээ худалдахаас ч сийхгүй шүү дээ

Ene gadnii hosod bayarlalaa gej l heleh baindaa ! Mongoliin uls tord baigaa gahainuud zovhon oorsnoo l bolj baival ard tumen hamaagui um daa. Ter Mio Enkhbold metiin nuhduud Mongoliin Tord baigaa tsagt Mongoliin Ard Tumnii amidral oodlohguiei !! 2018 07 сар 08

Irgen

Зочин 2018 07 сар 06

Муугаа бусадтай харьцуулаад заавал траншейд байх ёстой юмуу. Сайхан охин болгосон л байна шүү дээ. Манайд үнэхээр амьдрал ийм байгаа нь туйлын үнэн

Зочин 2018 07 сар 06

Хүнээс үг сонсохын оронд яаж эсэргүүцэх, яаж сөрөх тухай бодол хамгийн түрүүнд орж ирдэг нь манайхны нэг гайхамшиг шүү. Ккк

Зояин 2018 07 сар 06

Харин ч энэ хүүхэд одоо ямар байдалд байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Хүний наймаа энэ тэр болоогүй байгаа даа

Зояин 2018 07 сар 06

Харин ч энэ хүүхэд одоо ямар байдалд байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Хүний наймаа энэ тэр болоогүй байгаа даа

Зочин 2018 07 сар 06

Манайхаас дор гудамжинд суугаа хүүхэдтэй газар ч байгаа. Угаасаа аль ч нийгмийн үед аль ч улсад байсаар ирсэн. Энэ 2 зүгээр л хүүхэд хайж яваад манайд арай хүүхэд үрчлэхэд хялбар байсан тул авсан байх.