С.Баясгалан:Задланд оруулсаны дараа нүүрийг нь засаж, кремдсэн байсан


Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд одоогоос арван сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэргийн шүүх хурал 2018 оны 6 дугаар сарын 29-нд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Олны анхаарлыг татсан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг ажин, сураг тавин хүлээж буй хүмүүс цөөнгүй байсан. Тэгвэл найман цаг хуралдсан шүүх хурлын шийдвэр нь хэргийг дахин прокурорт буцаасан билээ. Тодруулбал тус хэргийг үйлдэл тус бүрд зүйлчилж ял оногдуулах ёстой хэмээн шийдвэрлэж, дахин прокурорт буцаасан юм. Шүүх хурал болоход дахин гурван сарын хугацаа шаардагдах болоод байгаа.

Шүүх хурлын үеэр талийгаачийн гэр бүлийнхэн болоод өмгөөлөгч нь тус хэргийн талаар сэтгэл сэрд хийлгэм, амьд хүн байтугай адгуус ч хиймгүй аймшигтай зүйлүүдийг ярьсан билээ. Тухайлбал хэргийн шүүгдэгчид болох 25 настай “Ж”, 23 настай “А” нар нь архаг тэмбүүтэй болох нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, талийгаач охиныг нас барснаас 4 цагийн дараа ч цогцостой нь бэлгийн харилцаанд орж байсан, хохирогч охиныг айлган дарамталж шүүгдэгч “ А” нь удаа дараа хүчиндэж байсан нь тогтоогдсон гэх мэт. Түүнчлэн охиныг зодож тамласан. Биеийнх нь нүүр, хүзүү, хэвлий, гуя зэрэг хэсэг хөхөрч няцарсан байсан бөгөөд эрэг үйлдэгдсэн өрөөний орны хэсэгт нэг литр орчим цус асгарсан байсан байна.

2018 оны 6 дугаар сарын 29-нд болсон шүүх хурлын үеэр талийгаач охины ээж С.Баясгалан хэлэх гэж бэлдсэн үгээ хэлж чадаагүй юм. Тэгвэл түүний хэлэхээр бэлдсэн үгийг хүргэе...

Манай охин Майлс нь анх 2004 оны 05 сарын 21 нд үүрийн 03 цагт ус минь гарч өглөөний 10 цагт өнгөрч байхад ээждээ мэндэлж байсан юм. Миний үр ээжийнхээ баяр баясал нь юугаар ч сольшгүй эрдэнэ минь байсан. Айл гэрийн үнэт зүйл юу вэ гэвэл тэр бол хайр буюу миний охин байсан юм. Миний үр цэцэрлэгээр бага насандаа хүмүүжиж байхдаа дуу дуулах авьяас нь тодорсон. Янз бүрийн дуу амандаа аялж эвлэгхэн дуулчихдаг, цоглог нэгэн байсан. Миний хайртай үр ээжийнхээ элгийг дэвтээж байсан. Энэ олон жилүүдийн хугацаанд бүх зүйл, бүхий л амьдралаа үрээрээ төлөөлж түүнийхээ төлөө хичээж зүтгэж өдийг хүртэл явж ирсэн. Миний хичээл зүтгэл 13 жилийн минь амьдрал үүнээс хойших амьдралыг минь 24 цагийн дотор Д.Жавхлан, М.Амарболд гэх 2 алуурчдад алуулчих нь чинээ ганц охиноо бодоогүй. Миний охин тэр тамын газар болох "Очир" төв гэх буудалд яаж амьдралын төлөө тэмцэж байсан бол яаж ээжийгээ дуудаж байсан бол, миний охин хэр их зовсон бол, миний зүрх өвдөж, уйлж, шаналж маш хэцүү байна. Миний хайртай охин сургуулийнхаа нэр хүндтэй нэгэн байсан.Хаана л арга хэмжээ болно миний охин байнга л орж байдаг. Нийт 5-р ангиудынхаа дунд ардын дуугаараа ганцаараа 1-р байранд орж байсан. Миний охин 1-р ангидаа "Ц" үсэг болж "Ц" үсгээр эхэлсэн шүлэг уншиж байсан. Миний үр дуунаас гадна ном унших дуртай шүлэг 4 мөрт холбох дуртай нэгэн байлаа. Ирээдүйд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулах мундаг нэгэн болно гэж ээж нь итгэж байсан. Миний гэр бүлийн үнэт зүйл юу вэ гэвэл би үр хүүхдээ л хэлнэ. Айл гэрийн аз жаргал юу вэ гэвэл үр хүүхдээ л хэлнэ. Хэзээ ч дахиж ургахгүй хоёр мөчрийн нэгийг нь зүгээр л таслаад аваад явчихлаа шүү дээ. Тэгээд өнөөдөр Д.Жавхлан, М.Амарболд нар нь ял завших гээд, хэргээ хөнгөрүүлэх гээд өнөөдрийг хүртэл явж байна. Тэдний өмгөөлөгч нар өөрсдөө бас үр хүүхэдтэй хүмүүс биз дээ. Сэтгэл зүрх жаахан ч гэсэн өвдөж байгаа болов уу? Хүнлэг байгаа ч гэж хэлмээр байна. Шударга шүүх, шүүхийн бүрэлдэхүүн минь энэ бүгдийг эерэгээр шийдэж зөвхөн үнэн зөвийг олж шийдвэрлэж хараат бус гэдэг утгаараа хэзээ ч мөнгөнд идэгдэхгүй үнэн зөвийг шийдвэрлэж бид бүгдийн хүсэлтийг тунгаан үзэж биелүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Шүүхийн бүрэлдэхүүндээ маш их итгэж байгаа шүү. Иргэдийг төлөөлж байдаг иргэдийн төлөөлөгч нартаа хандаж хэлэхэд үнэн зөв саналыг та нар минь эцсийн шатанд өгдөг. Тийм болохоор маш үнэн зөв саналаа өгөөсэй гэж гуйж бас итгэж байна. Шүүх эмнэлэгт охин дээрээ очиход миний охин тэрэг нь орон дээр улаан даавуун бүтээлэгтэй гарч ирсэн. Ээж нь охиноо зулай хэсэг газраас нь хөлийн хуруу хүртэл тэмтэрч үзсэн. Үнэсэж, үнэртэж бүх биеийг нь тэмтэрсэн.Миний охины ам хагас онгойлттой шүдээ зуусан, буйл шүд нь цусанд нэвчиж шарласан, уруулын дээд талд урагдаж сэтэрсэн байсан. Мөн хоёр гуяны дотор хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Хэргийн газрын үзлэгийн зургийг харахад миний охины дээд уруул хавдаж, томбойж сэт цохиулсан байсан. Мөн хамар нь хавдартай уруулын хэсгийн дагуу харалдаа хонхойтол цохисон байсан. Хэд хоногийн дараа дахин очиж харахад хавдар нь буусан, хамрыг нь өөтэй зассан байсан. Тухайн эмчээс асуухад хөлдөөгчинд байхад хавдар буудаг гэж хэлсэн. Мөн задланд ороод, гарахдаа нүүр амыг нь янзалдаг гэсэн. Нүүр нь бага зэргийн мэдэгдэхүйц кремдсэн байсан. Хүү маань өдөр бүр үргэлж "анай дээрээ очъё" гэдэг. Надад үнэхээр хэцүү байна...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

dashka 2018 07 сар 07

amiig amiar ni solih heregtei,

иргэн 2018 07 сар 06

энэ хоёр хүүрийг дэлхий яаж дааж байна аа ийм бузарх новшийг ертөнцөөс зайлуул