Эмч нар ажил хаяхаа больж, эмнэлгүүд хэвийн ажиллахаар боллоо...


Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмүүлэхээр маргааш орон даяар ажил хаялт зарлах бөгөөд ажил хаялтанд 207 эмнэлгийн (нийслэлийн 98, аймгийн төвийн 21, сумын 88 эмнэлэг), 16611 эрүүл мэндийн салбарын ажилтнууд оролцож, эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдоно хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл сая Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн хурал хийж маргааш буюу долдугаар сарын 5-ны 08.30 цагаас ажил хаяхгүй болсноо мэдэгдэв. Тодруулбал өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэдний хэлэлцээрийн 26 заалтаас 24-ийг нь бүртгэсэн тул ажил хаялтыг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Ингэснээр эмнэлгүүд хэвийн ажиллана гэдгийг мэдэгдлээ. 

Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүртэл тэд тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд хэлэлцээрийн дийлэнх заалтыг бүртгэсэн учраас ийнхүү улс орон даяарх ажил хаялтаа түр зогсоож байгаа гэдгийг Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар хэллээ. 

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохын төлөөх тэмцлээ зогсоохгүй гэдгийг ч тэрбээр онцолж байна. 

Өөрөөр хэлбэл хэлэлцээрийг бүртгэсэн ч хэрэгжилтийг хангах, цалин хөлстэй холбоотой хоёр заалтыг бүртгэх хүртэл хугацаанд улс даяар товлоод байсан ажил хаялтаа түр зогсоогоод байна.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2017-2018 онд хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэх, дутагдалтай байгаа сувилагч нарын орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах заалт бүхий Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ-ны хооронд байгуулсан Хамтын (тариф)-ын хэлэлцээр нь 4 бүлэг 26 заалттай аж.

Хэлэлцээрт зөвхөн цалин орлого нэмэгдүүлэх бус сувилагчийн орон тоог 1800-аар нэмэгдүүлэх, цалингийн ангилал, зэрэглэлийг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг тусгасан байна. Тухайлбал, 2018 онд эмнэлгүүдийн төсвийн хэмнэлт, давсан орлогыг 100 хувь ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулна, жил бүрийн наймдугаар сарыг "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах" сар болгоно гэх мэтчилэн заалтууд байгаа юм байна. 

Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд нийт 13 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа гэдгийг тэд хэлж байгаа юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2018 07 сар 05

Tag suugaad huduu teneed baisan Sarangerel awgai yum buteheer jujigleed garaad ireh yum aa. ajil hayajaar burtguulsen emnelgiin darga narig halah uu oloh ajlin heseg baiguulaad 3-r emnelgees ehluulchihsen bizdee

shudarga niigem 2018 07 сар 04

za,za sain baina,.odoonoos uldvererchinii evleliin baiguulagad tatvar buu tul ,.olon tumniig urialaj.dundaas ni ashig oldog hulhi baiguulagiin unen turh suuliin 2 sard ilchlegdlee,.ene urialaad daldagnaad baigaa humuusiig harin sain shalgah heregtei,.bugd tcaanaa turiin bolon said nartai holbootoi,.

shudarga niigem 2018 07 сар 04

za,za sain baina,.odoonoos uldvererchinii evleliin baiguulagad tatvar buu tul ,.olon tumniig urialaj.dundaas ni ashig oldog hulhi baiguulagiin unen turh suuliin 2 sard ilchlegdlee,.ene urialaad daldagnaad baigaa humuusiig harin sain shalgah heregtei,.bugd tcaanaa turiin bolon said nartai holbootoi,.