Зүрхний шигдээсээр 20 настай залуус өвчилж байна...


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дэлхий даяар нийт нас барсан хүний 31 хувь нь зүрхний шалтгаант өвчлөлөөс үүдэлтэй байдаг. Тэр дундаа титэм судасны өвчний улмаас жил бүр 7.2 сая хүн амь насаа алддаг байна.

Манай улсад 2006 онд 10 мянган хүн амд ногдох зүрх судасны тогтолцооны өвчин 501.8 байсан бол 2016 онд 1007.6 болж огцом нэмэгджээ. Энэ нь хүн амын дундах өвчлөлийн 3-рт орж байна. Зүрхний шалтгаант өвчин, зүрхний шигдээсээр өвчлөгсөд болон нас баралтын тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгааг салбарын эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Хамгийн аюултай нь өмнө нь зүрхний шигдээсээр дийлэнхдээ өндөр настай хүмүүс өвддөг байсан бол жил ирэх бүр энэ өвчний насжилт улам залуужиж байгаа юм. Зүрхний мэс заслын эмчийн ярьснаар 20 гаруйхан настай залуу хүртэл зүрхний шигдээсээр өвдсөн нэг бус тохиолдол гарсан гэсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ЗОЧИН 2018 06 сар 28

НИЙГЭМТЭЙ ХОЛБООТОЙ СТРЭСС, АМНЫ ХӨНДИЙД АРХАГ ИДЭЭЛЖ ҮРЭВССЭН ШҮД ОЛОНТОЙ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ИХ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ШҮДНИЙ ӨВЧЛӨЛИЙН ГОЛ ХӨНӨӨЛ НЬ ЗҮРХ, ҮЁ МӨЧ, БӨӨР , ДАРХЛАА СУЛЛАХ ШҮҮ ДЭЭ. ШҮДЭЭ ҮЗҮҮЛЭХ МӨНГӨ БАЙТУГАЙ ХООЛНЫ МӨНГӨӨ ЯЯАХ ВЭ ГЭЖ БАЙНА АРД ТҮМЭН.

Зочин 2018 06 сар 28

Нийгэм нь ийм болж бна. Хүнээ тэжээж чадаагүй төрийн буруу. Төр засагт гарсан нь нийгэм рүүгээ чиглэсэн бодлого явуулахгүй, улсаа гэсэн сэтгэлгүй бна. АН г хар. Ард түмэн итгээд сонгосон. 4 хөн жилийн дотор Монгол улсын дэлхийд тэргүүлж бсан ЭЗ бараг сүүл мушгисан. Яагаад ингэв. Идсэн . Бүхнийг хуу