Өнөөдөр...


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.
 
2018 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм,  Алтайн өвөр говиор 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08.00 цагт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь” семинар болно. Утас:99815918

08.30 цагт Соёлын төв өргөөнөөс “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа хөдөлнө. Утас:88109945, 88081693

08.30 цагт Багш хөгжлийн ордонд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, сургуулийн орчны аюулгүй байдал, тохижилтыг хангах үүрэг өгнө. Утас:88111046

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ургамалын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Утас:91887887

10.00 цагт ШУА-ийн байранд “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.Утас:98119897

11.00 цагт МҮХАҮТ-д өнгөрсөн онд орон даяар зохион байгуулсан “Бизнес итгэлийн индекс” судалгааны дүнг танилцуулах уулзалт болно. Утас: 99090339

11.00 цагт Нийслэлийн хэвлэлийн мэдээллийн төвд "Шарилжгүй Улаанбаатар-3" аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэд хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд "Да хүрээ" захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Ампер хаус”-т Австралийн Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах" төслийн хаалтын ажиллагаа болно. Утас:89010945

13.00 цагт БСШУСЯ-нд 22 дээд сургууль, 13 сургалтын хөтөлбөрт Боловсролын магадлан итгэмжлэх гэрчилгээ гардуулах ёслол болно. Утас:99911931, 88088790

13.00 цагт “Оюу толгой” компанийн байранд иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:88117157, 99191388

14.00 цагт БСШУСЯ-нд докторын дараах судалгааны тэтгэлэг олгох, батламж гардуулах ёслол болно. Утас: 88111046

14.00 цагт Нээлттэй нийгэм форумд “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил: Санхүүжилтийн мониторинг”-ийн дүнг танилцуулна.Утас:99640230

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны гадаадын жуулчдад зориулсан тасалбарын хуваарилалтын талаар мэдээлэл хийнэ.

11.30  цагт “Зүүнбаян Реф” компаниас Туул голын ойролцоо баригдаж буй барилгуудын талаар мэдээлэл хийнэ.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургадугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 15. Бархасвадь гараг.  Суулга одтой, Долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр.Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх