... ТОЙМ TODAY ...


Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авлаа

Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Олон улсын Их Мастер, Монголын Оюун Ухааны Академийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Монгол Улсын Ерөнхий аудитор 2019 оны төсвийн төслөө татаж авав

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцууллаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Мобайл банкны хуурамч гүйлгээний мессеж үзүүлж залилжээ

Томоохон зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны мобайл банкаар шилжүүлсэн хэмээн хуурамч гүйлгээний мессеж үзүүлэн иргэдийг залилсан тохиолдол Өвөрхангай аймагт гарчээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Шатахуун 100 төгрөгөөр нэмэгджээ

Өнгөрсөн шөнө буюу зургадугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө шатахууны үнийг 90-120 төгрөгөөр нэмжээ.  Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Нисэхийн дарга нар архидаж, хүн зодож танхайрчээ

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын удирдах албан тушаалтнууд буюу ИНЕГ-ын Дотоод аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар архидан согтуурч, бусдыг зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Уул уурхайгаас төсөвт 851 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2018 оны эхний 5 сарын байдлаар 6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 827.1 (23.7%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 511.2 (48.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 252.0 (12.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Саарал усыг дахин цэвэршүүлж говийн бүсийн хэрэгцээнд нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудпуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Япон руу ажилтан гаргадаг 16 компанийг хаалаа

Японд дадлагажигч ажилтан гаргана гэх нэрийдлээр иргэдийг цаг зав, санхүүгээр хохироох асуудал сүүлийн үед их гарах болсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өөрийн бүртгэлтэй, гэрээтэй байгууллагуудад шалгалт хийж, заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон ажээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Цэрэнбат: БОАЖЯ-ыг 2019 он гэхэд бүрэн цахимжуулахаар ажиллаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Испаний вант улсад албан томилолтоор ажиллаж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Баасан: 60 тэрбумын асуудал нотлох баримттай, гэрчтэй, олон улсад эвлүүлэг биш болохыг тогтоосон

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ" сэдвийн хүрээнд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Хурдан морины бүсийн уралдааны хуваарь гарлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг баталлаа. Ингээд хуваарийг танилцуулж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Шадар сайд Ө.Энхтүвшин Жэжүгийн форумын нээлтэд үг хэллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-28-нд “Азийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө: Шинэ гарц, шийдлийн эрэлд“ сэдвээр БНСУ-д зохион байгуулагдаж буй Жэжүгийн13 дугаар форумд оролцож байна. Тэрбээр өнөөдөр (2018.06.27) тус форумын нээлтэд үг хэллээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

БОХХААБХ: Дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаан  09 цаг 28 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулсан боловч Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг нэмж хэлэлцэхээр тогтов.  Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Замын мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай санал танилцуулахыг даалгав

HИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга ажлын явцын тайлангаа танилцуулж асуудал шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргалаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч ажиллаж байна

Чингэлтэй дүүрэг дэх, Замын цагдаагийн хэлтсээс тус дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч байрлуулан хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлжээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Намрын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын дарга М.Энхболдын санал дэмжигдэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэх санал гаргав. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх