Алтны уурхай тэрбумтнуудын тоглоом болсон түүх

Улс төр Admin Today 2018 06 сар 27 1045

Албан ёсоор Petropavlovsk гэдэг боловч Pog the Dog (гахай агнадаг нохой) хэмээх хоч нэртэй алт олборлогч компани 274 сая фунтын зах зээлийн үнэлгээтэй тул жижигхэн хавтай дүйцэх байх. 

Амьтны сэтгэл зүйчид хэт боргодог ноход аймхай буюу хөгшин эсвэл тоглох дургүй гэж ярьдаг. Британид бүртгэлтэй Pog компанийн хувьд хятадын хойхно, монголоос зүүн тийш оросын нутагт алт олборлодог агаад Орос, Казахстаны тэрбумтнуудын тоглоом болж хувирчээ. Pog-ын 22 хувийг эзэмшдэг Казахстаны томоохон бизнесмен Кенгес Ракишев захирлуудын зөвлөлөөс хоёр хөрөнгө оруулагчийг зайлуулах далд хуйвалдаан зохион байгуулснаас будилаан эхэлсэн байна. Харин эдний есөн хувийг эзэмшдэг CABS компани Pog-ын захирал, үүсгэн байгуулагчдын нэг Павел Масловский болон өөр хоёр захирлыг албан тушаалд эргүүлэн тавихыг шаарджээ. Ирэх долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн хурлаар уг асуудлыг шийднэ. Энэ санал Pog-ын 10 хувийг эзэмшдэг Лондонд байрлалтай Sothic Capital зэрэг зарим хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй тулгарав. Жил хүрэхгүй хугацааны өмнө энд бас л ийм маягийн маргаан дэгдэж байсан.

Тэр үед Sothic-ийн удирдлага M&G, DE Shaw хоёр компанийн менежерүүдтэй хавсайдан 1994 онд Маславскийтэй хамт Pog-ыг үүсгэн байгуулсан зөвлөлийн дарга Питер Хамброг зайлуулах хуйвалдаан зохиожээ. Гурван сангийн үгслийг Pog-ын тавны нэгээс илүүг хянадаг оросын тэрбумтан Виктор Вексельберг дэмжив. Ингээд өнгөрсөн оны зургадугаар сард зөвлөл ноён Хамброгийн эсрэг санал өгч огцруулсан байна. Дараахан нь ноён Масловский ерөнхий захирлын албаас чөлөөлөгдөв. Удалгүй Вексельберг хувьцаагаа Ракишевт худалджээ. Одоо тэрбээр ноён Масловскийг буцааж захирлаар томилохыг уриалж эхлэв. 2012 онд алтны үнэ суларч, үйлдвэрлэлийн өртөг өндөр байх үед тус компани тэрбум гаруй ам.доллар зээлсэн аж. Мөнгийг газрын гүнээс алт олборлоход ашигладаг даралтаар исэлдүүлэх технологи нэвтрүүлэхэд зарцуулахаар тооцсон байна. Гэтэл зөвлөл зээлийн хэрэгжилтийг хангаж чадсангүй. Дахин санхүүжилт болон лицензийн асуудал ч нэмэгдэв. Уурхай бэлэн мөнгөний өлсгөлөнд нэрвэгджээ. 2013-2017 онд алт олборлолт хоёр дахин буурч, хөрөнгө оруулагчид өгөөжгүй хоцорчээ. Өнгөрсөн оны сүүлээр тус компани өрийнхөө бүтцэд өөрчлөлт оруулав. Pog өнөөг хүртэл 500 сая гаруй ам.долларын өртэй хэвээр байна.

Үүсгэн байгуулагчид түүнчлэн гуравны нэг нь Pog-ын мэдэлд байдаг төмрийн хүдрийн IRC компанийн 340 сая ам.долларын өрийн хариуцлагыг хүлээхээ амласан нь нэлээд гайхал төрүүлэв. Энэ сард IRC эргэн төлбөрөө хийж чадахгүйгээ зарласны дараа Pog 29.75 сая ам.доллар гаргаж, өрийг зохицуулахад тусалсан бөгөөд зээлийн нөхцөлийг эргэж харах талаар хэлэлцээ хийж байгаа юм. Дөрөвдүгээр сараас ерөнхий захирлаар ажиллаж буй роман динискин санхүүжилт шийдэгдсэний дараа IRC дэх хувьцаагаа зарахыг хүсэж буйгаа нуусангүй. Үүний дараа исэлдүүлэх үйлдвэрээ дуусгаж, энэ оноос ашиглаж эхлэх төлөвтэй байна. Шинэ үйлдвэр 400 сая ам.долларын өртөгтэй боловч үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна зардал хэмнэх, алтны сорьцыг дээшлүүлэх ач холбогдолтой. Дараа нь Pog ногдол ашиг хуваарилж ч магадгүй юм. Үүний тулд хөрөнгө оруулагчид ноён Динискийн ажилд нь хэвээр үлдээх ёстой. Харин Масловский буцаж ирвэл ийм найдвар биелэхгүй гэж ажиглагчид үзэж байна. Sothic ба DE Shaw сангууд ч ийм саналтай байгаа. Pog-ын хувьцааны үнэ удтал тогтсон найман фунтээс дээш гарч чадвал ноён Динискинд ихээхэн дэмжлэг болохсон. Үнэндээ бол Pog бодитоос илүү үнэлэгдсэн компани. Ийнхүү ирэх долоо хоногт зөвлөлд ширүүн тэмцэл болно. Ямар ч хэрүүл дэгдлээ гэсэн ноён Ракишев тэргүүтэн компанийн 30 гаруй хувийг эзэмшдэг тул гол дүрд тоглох нь гарцаагүй.

Засгийн газрын мэдээ

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх