Япон руу ажилтан гаргадаг 16 компанийг хаалаа


Японд дадлагажигч ажилтан гаргана гэх нэрийдлээр иргэдийг цаг зав, санхүүгээр хохироох асуудал сүүлийн үед их гарах болсон билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өөрийн бүртгэлтэй, гэрээтэй байгууллагуудад шалгалт хийж, заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон ажээ.

Аж амьдралаа дээшлүүлэхийн тулд өндөр цалинтай орнууд руу олон хүн хөдөлмөр эрхлэх гэж явдаг. Гэвч энэ шаардлага дээр дөрөөлөн ашиг олох гэсэн хувь хүн, албан байгууллагууд олноор бий болж байна. Зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд л гэхэд дадлагажигч ажилтнаар Япон улсад зуучилна гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй 67 компани бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь эдгээр компаниуд гэрээ хийснээсээ хойш жилд ердөө л 400 гаруйхан хүнийг Японд дадлагажигч ажилтнаар гаргажээ.Түүнээс гадна эдгээр компаниудад яамнаас шалгалт хийхэд нийт компанийн 50 хүрэхгүй хувь буюу 33 байгууллага л шаардлага хангасан байна. Харин 18 компани бичиг баримтын зөрчилтэй, үлдсэн 16 компани огт шаардлага хангаагүй байна. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх