28-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар хална


2018.06.27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд    6-11 метр. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:     Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 28-наас 07 дугаар сарын 02-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв 

 28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 7-р сарын 01-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх