... ТОЙМ TODAY ...


Цагдаагийн хурандаа нарыг 20 мянган ам.долларын авлигын хэрэгт шалгаж байна

Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат болон цагдаагийн хурандаа нарыг бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр шалгаж байна. Энэ хэрэгт холбогдуулан Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулаад байгаа аж.  Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Бөхийн өргөө дайрсан этгээдэд эрүү үүсгэжээ

Монголын үндэсний бөхийн холбооны маргаантай асуудлаас улбаалан Монгол бөхийн өргөөний хаалгыг эвдэлж, дайрч орсон хэрэг өнгөрсөн баасан /2018.16.22/ гарсан. Тус өргөөний хаалгыг санаатай эвдэж сүйтгэсэн Налайх дүүргийн харьяат 33 настай иргэн Б-г цагдаагийн байгууллагаас саатуулан эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.  Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Чехийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авч ирж Говь-Алтайд нутагшууллаа

Монголд тахь эргэн нутагшуулах, хамгаалах төслийн хүрээнд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг авч ирж унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Хотын хэлтсийн даргыг 60 сая төгрөгийн авлига авч байхад нь баривчилжээ

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг энэ сарын 22-ны өдөр их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилжээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Дархан аварга Х.Баянмөнх АТГ-д байцаалт өгч байна

Дархан аварга Х.Баянмөнх допингийн асуудлаар АТГ-т хандсан. Тэрбээр өнөөдөр АТГ-т байцаалт өгч байна. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Д.Тэрбишдагва: Оюутолгойтой холбоотой 1,500 хуудас материалыг шалгаж байна

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  мэдээлэл хийлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

МАН-ЫН УЗАА-НЫ УДИРДЛАГУУД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг албаны Завхан аймагт ажиллаж байна. Намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жилийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймаг ажилласан бол энэ долоо хоногт Завхан аймагт ажиллаж иргэдтэй уулзаж, аймгийн намын хорооны ажилтай танилцаж байгаа юм. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Шинэхэн офицерүүд тангарагаа өргөж, томилолтоо гардлаа

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилж, цагдаагийн дэслэгч цол олгон, тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Эргүүл, хамгаалалтын газрын жагсаалын талбайд боллоо. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Хотын дарга иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

С.АМАРСАЙХАН: ХАР ТАМХИ, МАНСУУРЛЫН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЬЕ

“Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан үг хэллээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийхийг үүрэгдэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨР “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨР БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, аж үйлдвэрийн цахим мэдээллийн санг танилцуулж, Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт энэ сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх