ХҮНИЙ НАЙМААНД ӨРТСӨН ДҮҮГЭЭ АВРАХ ГЭСЭН ЭГЧИЙН ГОМДЛЫГ КОНСУЛЫН ГАЗАР ҮЛ ТООЖЭЭ

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт монгол эмэгтэйг эх оронд нь авчрах  үүрэг оноосон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

БНХАУ-ын талаас манай улсын иргэнд удаан хугацаагаар виз хэтрүүлсэн гэх үндэслэлээр их хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ. Энэ мөнгийг барагдуулсан үед эх орон руу нь гаргана гэсэн байна. Тухайн эмэгтэй нь хүний наймаанд өртсөн дүүгээ нутагт нь авчрахаар Эрээн хотыг зорьж, Монгол Улсаас  тус хотод суугаа  Консулын газарт хандсан боловч хариу арга хэмжээ авалгүй хүнд суртал гаргасаар удаан хугацаа өнгөрснөөр хүний нутагт “гацах” болжээ.

Уг эмэгтэйн дүү нь Өвөр Монгол руу наймаа хийхээр яваад хүний наймаанд өртөж дөрвөн жил гаруй айлд зарцлагдаж, бусдад зодуулж арайхийн Эрээн хот руу зугтаж иржээ. Зарим эх сурвалжийн хэлснээр манай улсын иргэн 2018 оны 3 сарын 18-нд  эрээний консул дээр зугтаж ирэхдээ бүх биендээ шархтай үүдэн шүдээ цөмлүүлж тархины ясны гэмтэл авч бас бие давхар болсон байсан гэх мэдээлэл байна. Мөн энэ сарын 13-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Өмнөд Солонгосын иммигрэйшнд нялх хүүхэдтэйгээ 15 цаг байцаалт өгсөн  манай улсын иргэн Я нь хандахад “Бидэнд хамааралгүй, БНСУ-ын  иммигрэйшнд гомдлоо гаргаж болно” гэх хариулт өгсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 06 сар 27

Irgeniihee tuluu ajillahgui tedniig hamgaalahgui yum bol tend uhsenee hiigeed bug bolood ulsiin hool tsuslaad suugaad baidag yum .tatan buulgaval taarna

Зочин 2018 06 сар 26

Гадаадын улсад сууж бгаа консул гэсэн юмнууд иргэдийнхэ эрх ашгийг хамгаалахгүй тэгээд юухийж байдгийн бэ наана чинь ядарч зовсон монголчууд чинь аврал эрж очоод бгаа юм бишүү , төр засаг минь ээ тэр мундагконсул нэртэй юмнуудаа ажиллуулаач ээ