ТҮЦ машин ажиллахгүй болно


УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн батлаад байгаа. Төрийн үйлчилгээний 70 хувь нь бүртгэлийн байгуулага дээр байдаг аж. Бүртгэлийн багц хуулийн хүрээнд хэд хэдэн том шинэчлэл хийжээ. Тодруулбал, бүртгэлийн байгууллагад байдаг 122 төрлийн мэдээллээс 10 нь л нээлттэй байсан бол бусад мэдээлэл нь нууц байсан учраас иргэдэд хүрдэггүй байсан юм. Энэ хуулиар тодорхой мэдээллүүдийг ил болгожээ. Мөн Улсын бүртгэлийн газраас харьяалал харгалзахгүй 10 төрлийн үйлчилгээг үзүүлэх юм байна. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээсэн орон нутгийн харьяалалтай иргэн Улсын бүртгэлээс иргэний үнэмлэхээ захиалж болох юм байна. Мөн ирэх арваннэгдүгээр сараас ТҮЦ машиныг ашиглалтаас гаргах юм байна. Нотариат дээр очоод тухайн хүн хурууны хээгээ уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирэх аж. Мөн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгох юм байна. Тус хууль ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 06 сар 26

kkkk ish chaavaas daa man iim l yum hiine dee. tuts mashiniig chin ard tumen uneldeg itgedeg hundeldeg yum. ard tumend tor ba toriin alban haagchid ogt hereggui. tuts mashinaar toriin uilchilgeegee avbal boloh ni ter. toriin alban haagchid ba baiguullaguud uurd bhgui boloh boltugai