Хотын хэлтсийн даргыг 60 сая төгрөгийн авлига авч байхад нь баривчилжээ


Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг энэ сарын 22-ны өдөр их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилжээ.

Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдсан аж.

АТГ–аас Т. Эрдэнэтуяаг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр  баривчлан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 06 сар 26

Ер нь ингээд л шууд л зургийг нь гаргах хэрэгтэй. Манайхан хулгайч, луйварчин, цагдааг доромжилсон жолооч .... гээд бүгдийг нь нүүрийг харуулахгүй гаргах юм. Хүний эрх зөрччихөөд юун нүүрээ үзүүлэхгүй байх эрх эдлэх вэ. Адилхан эрхийг нь зөрчөөд л ил гарга

зочин 2018 06 сар 26

Энэ ч нүдний булай боллоо л доо. Үр хүүхдүүд нь яана аа. Авлигчийн хүүхэд гээд л дуудуулах байх даа.

Tsaazal 2018 06 сар 26

Zochin