Галт тэргэнд нэгэн эх эсэн мэнд амаржиж хүү төрүүллээ


Энэ сарын 24-нд Сайншанд-Улаанбаатар чиглэлийн өглөөний 06.00 цагийн суудлын галт тэрэгэнд зорчиж явсан жирэмсэн эх амаржжээ. Тодруулбал, Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэгний 31 дүгээр цувааны үйлчлэгч н.Намжилмаам, н.Бурмаа, н.Онон нар нь эх хүүхдийг эсэн мэнд эх барьж, эрүүл саруул хүү өлгийдөн авсан сайхан мэдээ байгаа юм. Ажил үүргээ амжилттай биелүүлэхийн сацуу эх хүү хоёрыг эсэн мэнд эх барьж авсан үйлчлэгч нартаа амжилт бүтээлийн дээдийг хүсье. Энэ талаар нэгэн цахим хэрэглэгч нийтэлсэн байсныг дор дурдлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх