Өнөөдөр болох үйл явдлууд


09:00 цагт ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилготой чуулга уулзалтыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна. 
Энэхүү хөтөлбөр нь геологийн ач холбогдол бүхий газруудыг олон улсын түвшинд дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд дэлхийн 38 орны нийт 140 газар бүртгэгдсэн байна.

10.00-11.00 цагт “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх" нь төслийн хүрээнд “Цөм технологийн төслийн үр дүнг түгээр дэлгэрүүлэх, нээлтэй танилцуулга” болно. Танилцуулгыг П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн Ангиографын оношилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч, профессор З.Лхагвасүрэн хийнэ. Энэхүү төслөөс зүрхний цочмог шигдээсийг эрт илрүүлэн оношилж, эмчилгээний өндөр технологит арга болох судсан дотуурх мэс заслын эмчилгээний технологийг иж бүрнээр эмнэл зүйн практикт нэвтрүүлэх зэрэг олон үр дүнг хүлээж байна.

11:00 цагт УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой төслийн асуудлаар Төрийн ордны "Г" танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

11:00 цагт ДБЭТ-т хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НИТХ-аас зөвлөгөөн зохион байгуулна.Хобогдох бүх төрийн байгууллагууд оролцоно.

12.00 цагт Морин хуурын олон улсын VI наадам энэ сарын 30-наас долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болно. Зургаа хоног үргэлжлэх тус наадамд Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно. Наадмын хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.

12:00 цагт УИХ-ын гишүүн, Д.Тэрбишдагва Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн хяналт, шалгалтын асуудлара сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх