Амарч явсан гурван хүн усанд осолдож амиа алджээ


Ойрын өдрүүдэд усанд осолдож амиа алдах иргэдийн тоо ихсээд байна. Тодруулбал Өчигдрийн байдлаар ОБЕГ-аас ирүүлсэн мэдээллээр гурван хүн голын усанд осолдож харамсалтайгаар амиа алдсан байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараад багийн "Ногоон тохой" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Ерөө голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн У /35 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч 06.24-ний өдрийн 16:21 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн "Мэлз хайрхан" уулын бэлд /Багануур дүүргээс урд зүгт 21 км-т/ амралтын газарт амарч байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн У /35 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч 06.24-ний өдрийн 08:30 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн "Найрамдал-Уул" гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ "Ховд" голын усанд тус сумын харьяат иргэн А /21 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 06.24-ний 19:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:54 цагт очиж, 27 минут ажиллаж, осолдсон газраас 2 км-т "Их булан" гэдэг газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх