Хүүхдийг хүмүүжүүлэх шидтэй зөвлөмж


Лектор, гэр бүл судлаач Л.Нарантуяагийн "Хүүхдийг хүмүүжүүлэх шидтэй зөвлөмж"-өөс хүргэж байна.

Нэгдүгээрт  Ханиа зөв сонгох талаар

Анхнаасаа ханиа зөв сонгодоггүй

Архичин тамхичин залхууг сонгодог.

Аяа түүний хор уршигийг

Амьдралын туршид эдэлж зовдог шүү.

Дам тамхидалт, дам архидалт, дам залхуурал ёс суртхууны доройтол, элдэв халдвар, муу нөлөөлөл, архиадал, тамхидалт, залхууралт, бэлэнчлэлээс ундран гардаг байна.

Энэ муу муухай эх булгийг ханиа буруу сонгосоноос болж санамсаргүйгээр дэргэдээ буй болгон гай гамшгийг нь хэдэн төрлөөрөө ураг удмаараа хүртэж, амьдын тамд унадаг. Ийм учраас бүр бага балчираас эхлэн зөв ханийг сонгох талаар эцэг эхчүүд эмээ өвөө нар ах, эгч нар өнөөгийнхний хэлээр “ Агаа, аниа”  нар их нөлөөлөл дурайлалтай болжээ.    Хүүхдэд буруу юм зааж өгөөд эсвэл солонгосын савангийн дуурь гээч мөнгөний цуврал олон ангит киног хамт үзсэнээр амьдралын аль муу муухай, арга залийг бяцхан үрсдээ сургаж, хэзээ ч арилгаж болшгүй сэв толбыг сэлтгэл оюунд нь санаатай болон санамсаргүйгээр хоногшуулж өгч байна. Үүн шиг аюултай нүгэл гэж байх уу?

Нэгэнт хоношсон аюултай үзэл бодол, насан туршдаа өөрийгөө болон бусдыг хорлон сүйтгэсээр байдгийг орчин үеийн онол амьдрал хослон харуулсаар байна.

Бүр нялх багаасаа эхийн хэвлийд байхаасаа уртын дуу сонсож, бүүвэйн аянд амирлан тайвширч, баясан бахдаж, цоо шинэхэн бичлэгийн хальс шиг онгон оюун тархиндаа ертөнцийн хамаг  айхны манлай болсон эхийн ариухан увидасыг шингээсэн хүүхэд цаашдаа зөв хүн болон төлөвших суурь дэвсгэрээ тавьчихсан оюуны дархлаатай болчихсон байдаг байна. Муу юм гаднаас орж ирэх гэвэл түүнийг угтан сөнөөдөг далдын хүчин зүйл мэт эсэргүүцэл тэр дархлаанд шингэжээ.

Хоёр. Сонгочихсон ханиа зөв хайрлан хөгжүүлэх нь...

Нэгэнт сонгочихсон ханиа

Нигүүлсэн хайрлаагүйгээс

Нэг л мэдэхэд салж, сарнимаар болох нь

Нээрээ хачин эмзэг болгочихдог ...

\Хамгийн гол нь амьдрал дээр нэгэнт сонгочихсон ханиа элдвээр өөлөн үглэх буюу, өө сэв, дутагдалыг нь томруулдаг шилээр байнга харж, улам гааруулдаг. Энэ нь худалдаж авсан бараагаа голж шилэн, урж таслан, хиртүүлж, сэвтүүлж, хайр гамгүй эдлэн, хог руу чулуудахтай төстэй.../

Эд хөрөнгийг дахин шинээр авч болноо. Харин хань гэр бүлийг шинээр сонгоно гэдэг асар их бэрхшээл, эрсдэлүүд үүсдэг төдийгүй цаг хугацаа эдийн засаг, сэтгэл оюун, ёс суртхууны хувьд асар олон муу үр дагаварыг дагуулж нүглийн эзэн болчихдог. Зарим хүмүүс өнгөрсөн хойно “ Надтай яагаад ийм муу хань таарчихсан юм бол, заяа төөрөг маань ийм юм болов уу? “ ...гэх мэтчилэн төөрөлдөн сэтгэл санаагаар эргэлзэн унаж, өөр хэнтэй ч хамаагүй явалдаж, шинэ хань хайж эхэлдэг. Энэ нь нөгөө л анхнаасаа ханиа ухаантай , хүлээцтэй, ахмадын болон    найз нөхдийн гэр бүл судлаачийн санамж зөвлөгөөг сонсолгүйгээр таавраар болчимгүй сонгодогтой холбоотой.

Алийн болгон бид алдаа гэмээ дахин давтаж, нүглийн эзэн болох билээ дээ?...Сэтгэлийн агаар хэмээх шинэхэн санааг Америкын гэр бүл судлаачид онцлон товойлгож, тавьдаг болсон байна. Энэ нь аливаа хүн өөрийнхөө сэтгэлийг “ АГААР ХЭМЭЭН” тодорхойлж, түүнийг үргэлж цэвэр ариун, хөдөлгөөнтэй монголоор бол “САЛХИ ОРУУЛЖ”, “Малгайн үс сэргээх”, / анд явах/ “ШИНЭ ЦАСНЫ МӨР ХӨӨХ”зэргээр оюун бодлоо , тархи толгойтойгоо хамтад нь сэргээж, сэтгэлээ далимд нь агаар мэт ариун тунгалагжуулах үг үйлдэл байжээ.

Ханийнхаа сэтгэлийн агаарыг сэлгэхийн тулд өмнө нь очиж байгаагүй цэнгэг салхитай цэвэр орчинтой, оюунлаг цараалаг хүмүүсийн дунд үе үе очиж, зугаалж, цэнгэж, хамт хөдөлмөрлөж, амьдарч байх нь нэн чухал. Амралтын өдрүүдээр архидаж, зурагт үзэж, гар утсаар хэрэлдэж, хов жив ярьж өөрийнхөө эд эсийг улам хөшүүн хойрго гажигтай болгохын оронд хотоос зайдуу ариун дагшин орчинд орж, нийтийн бүжиг хийж, ярилцлага лекц жүжиг мэтгэлцээнд оролцох нь “БҮТЭЭЛЧ, САЛХИ ОРУУЛАЛТ, ОЮУНЫ АГААРЖУУЛАЛТ” мөн болмой.

Ухаалаг соёлтой хүмүүс дээрх аргаар хотын утаа, сэтгэл оюуны “УГААРТАЛ” –аас бултаж  чаддаг болжээ.

Гурав. Далд шүтэлцээг багаасаа ухаарч ашиглаж сурах нь

Бүх юм ил далд шүтэлцээ холбоотойг

Бүр хөгширчихсөн хойноо ухаараад ч яах вэ?

Орчноо нийгмээ бодитоор ойлгох нь

Оролцоо зүтгэлээс шалтгаана шүү дээ.

Айл гэр бүл ямар байхыг

Анхнаасаа чиний нөлөөлөлөөс шалтгаална шүү дээ...

Ямар орчинд , ямар нөхцөлд, яаж өөдрөгөөр аз жаргалтай амьдрах вэ гэсэн мөнхийн асуудалд НӨЛӨӨЛӨЛИЙН ОНОЛ , практик зөв хариу, өгөөжөө өгсөөр байна. Сайн, чадварлаг, ухаалаг, соёлтой, бүтээлч хүн ямар ч орчинд орсон зөв идэвхтэй нөлөө үзүүлж, хор аюул эрсдэлээс өөрийгөө болон ам бүлээ бултуулж, харин эсэргээр торгон мэдрэмж, торохгүй нөлөөгөөрөө гайхамшигтайгаар орчноо удирдан залж, удалгүй манлайлагч лидер, ойр дотных нь хүн болчихдог. Жишээ нь:

Дэ  ван буюу Дэмчигдоноров лам хувьсгалын эсэргүү гэгдэн ил далдаар хавчигдаж, хэлмэгдэх байдалд ороод эхэлмэгц, ТОРГОН МЭДРЭМЖЭЭРЭЭ өвөр монгол хятадаар дамжин цагаачлан  АНУ-д гарч улмаар эрдэм чадал, НӨЛӨӨЛӨЛИЙНХӨӨ хүчээр өрнөдөд нэр хүнд бүхий хутагт хувилгаан болчихсон байдаг. Цагийн шалгуураар хожмоо монгол улсаа НҮБ-д элсүүлэх, монголчууддаа дэмлэг үзүүлэх буянт үйлсийн эзэн болсон.

Дөрөв. Нэрэлхүү, сүргийн сэтгэлгээ хоёроос бултах нь...

Зөв сайн “Нөлөөлөгч” байхын тулд

Зав гаргаж, ухаантнуудаас лавлаарай.

Нэрэлхэлгүй өөрийгөө бусдыг гололгүй

Нэвт шувт ажиглаж, лавлаарай.

Эртхэн зөв арга ухааныг тэгвэл хүртэнэ.

Эрдмийн дээд оньс ид шид энэ шүү.

Жишээ нь: Орчин үед дэлхийн болон монголын эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаадын сургааль, зүйр цэцэн үгсийг хэвлүүлэн, Мир, Интер ном, Мажестик, Аз хур зэрэг номын томоохон дэлгүүрүүдэд тавьдаг болсон нь ухаалаг, “НОМЫН ШИДИЙГ АВЧ ЧАДДАГ, ХЭРЭГЛЭЭ БОЛГОЖ СУРСАН, БҮТЭЭЛЧ ХҮМҮҮСТ” юугаар ч орлуулашгүй нандин бэлэг түгээж байна. Гэтэл номын авшиг жанлавыг хүртэж, өөрийгөө номын гайхамшигт увидасаар цэнэглэж, гэгээрүүлж чадваржуулж, сурсан хүмүүст бол тэр номны үнэнээс мянга дахин илүү үнэ цэнэтэй ховор өгөөжийг хүртээдэг юм.

Монгол улсын Үндэсний номын сангийн манлай уншигчаар тодорч өргөмжлөл авч байсан Аачгар багш эдгээр сургаалиас хэрхэн онцгой мэдрэмж, ухаарал авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх талаар бодитой жишээ бүхий өвөрмөц ном туурвиж байна...

Тав. Хамгийн зөв, оновчтой ухаарлын нууцаас...

 Эрж сурж, сорин туршиж байж

Эрхэм зөв, ухаарлыг олдог шүү.

Нэгэнт зөв ухаарлыг авбал

Нэн даруй шууд хэрэгжүүлж чадваржаарай.

/ Манайхан сургууль төгсөөд байна, төгсөөд байна, зэрэг дэв ахиулаад байна, элдэв хавтас, диплом цуглуулаад байна харамсалтай нь түүнээсээ хамгийн гол ухаарал, ур чадварыг авч шууд ажил хэрэгт  туршихгүй, хойш тавиад байна. Гэр бүлийн сургалт лекц сонслоо гэж бодоход дараа нөхөртэй болохоороо, дараа хүүхэдтэй болохоороо гээд хойш тавиад байна /

Ер нь нийгмийн болон гэр бүлийн ажил амьдрал глобалчлагдсан, цахимжсан өнөөгийн асар хурдтай нөхцөлд олж авсан мэдээлэлээсээ хамгийн чухлыг сонгоод шууд ажил хэрэг болгохгүй бол хэдхэн цагийн дараа, хэдхэн хоромын дараа нөгөө чухал мэдээлэл нь тэр дорхноо хуучирч, СҮҮ ШИГ ГАШИЛЖ, УТАА, ҮНЭР, БОДОЛ, СЭТГЭЛ, АМТ, ӨНГӨ ШИГ ЗАМХАРЧ,  АЧ ХОЛБОГДЛОО АЛДАЖ, эргээд эрсдэлд оруулж байгааг ойлгохгүй байгааг эргэцүүлж сайн бодоорой.

Зургаа. Хоосон мэдэмхийрэх нь хонзон, шоологдол, гоморхол, авч ирдэг...

Мэдсэн дуулсан ухаарснаа

Мэрийж туршиж хэрэгжүүлэхгүй бол

“Хоосон мэдэмхийрэгч” гэж шоологдон

Хонзон, гоморхол дагуулж ч магадгүй шүү.

Жишээ нь: сонгуулийн нэр дэвшигчийн талаар таатай мэдээлэл интернэтээс аваад түүнийг дэмжиж, саналаа өгөхөөр шийдээд байтал хэдхэн хоромын дараа нөгөө нөхөр ёс зүйгүй хууль бус үйлдэл хийж байгаад баригдсан тухай мэдээлэл гармагц нягтлан шалгалгүйгээр түрүүчийн бодлоосоо няцсан нөхөр нэр дэвшигчтэй хамтран ажиллах талаар тохирцсоноо хэрэгжүүлэх боломжгүй болсон байдаг.  Мэдээлэлд хариуцлагтай хандах, хоосон мэдээлэлд итгэж мэдэмхийрэхээс болгоомжлох нь гэр бүлийн хүрээнд чухал болоод байна. Ихэнх эмэгтэйчүүд хов живийн хоосон мэдээлэлд амархан итгэж, гэр бүлийн гишүүдээ элдэв эрсдэлд оруулах гэм бий...

Долоо. Хамтарч нягтарч, харилцан ойлголцохын учир...

Хань хамтрагч болъё гэсэн хүнтэй

Хамтарч даруй үйл хэрэгт шамдаарай.

Багаар ажиллаад сэтгэл нийлбэл

Баттай тууштай амьдрал болгоорой.

Ялихгүй зүйлээс ч маргалдаад эхэлбэл

Ядаргаатай түүнээс бушуухан холдоорой.

Анхнаасаа л эхлээд зөрөлдөж эргэлзвэл

Аюул эрсдэл байнга дагадаг юм шүү.

Нууц товчоон дээр ханхүү гүнж нар анхны харц, анхны учрал, анхны хамтын үйл хэргээр бие биенээ таньж насан туршдаа ханилсан байх нь элбэг. Орчин үед ч энэ арга тохиолдолууд хуучираагүй л байна. Гэтэл өнгө мөнгө, имидж, карерь хөөсөн бодлоор бусадтай танилцан хань хамтран амьдрагч болох гэсэн хөнгөн бодолтой залуус дараа нь ирэх эрсдэл зовлонг үл тооцон хайран цагаа хөнгөн амьдралаар үрж байна. Энэ талаар эргэн тойрноо сайн харж, өөрсдийнхөө амьдралын жишээгээр баяжуулж, чин сэтгэлээсээ мэтгэлцэн ярилцаж, зөв ухаарал оновчтой үйдлийн эзэн болохын төлөө мэрийх нь чухал байна.

Арав. Нялх багаас нь үр ачаа хань байхад бэлтгэхийн учир...

Хэн болж яаж тоглож байгааг нь

Хэнзхэн үрээсээ гярхай ажиглаж

Насан туршын амьдрах ухааныг

Нялх байхаас нь л шингээх учиртай шүү.

Манайхан үр ачаа өхөөрдөн инээлдэж, тэднийг амьд хүүхэлдэй мэтээр үнсэж энхрийлэхдээ хожим хойно хүний хань, айл гэрийн багана болно гэдгийг мартаж өнгөцхөн гоймой ханддаг нь нэн эмгэнэлтэй харагддаг. Зүй нь бүр нялх багаас нь өөрсдөө үлгэрлэхийн зэрэгцээ өөрөөр нь бүтээлчээр сэтгүүлж, хань хүний үүрэг хариуцлага, нөлөөлөлийг бага багаар ухааруулан гэр бүлийн амьдралд бэлтгэх нь нэн чухал юм.

Ерөнхий эрдмийн хичээлд элдэв дүнгээр хөөцөлдөхийн оронд жинхэнэ хүн чанартай айл өрхийн амьдралд байр сууриа зөв олсон эзэн заяатан болгохын төлөө мэрийх учиртай . Өндөр хөгжилтэй орнууд тухайлбал Япон, Америк, Англи, Герман, зэрэг оронд хүүхдийг юуны түрүүнд жинхэнэ хүн байлгахын төлөө төрөөс зориуд бодлогоор анхаарч иргэн эцэг эх болгон хүүхдийнхээ гэр бүлийн боловсролд онцгой анхаарч иржээ. Тийм ч учраас багш, ээж, аав, ах, эгч, гэр бүл судлаач, асрагч багш нарын төлөвшил хангамжинд айхтар бодлоготой хандаж хүүхэдтэй ажиллах бололцоо нөхцөлөөр хангадаг байна.          

Хүүхдийг хүмүүжүүлэх шидтэй зөвлөмж   /Таны хүүхэд бол зөвхөн таны  тусгал /

  • Байнга шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг хайр найргүй шүүмжлэгч болдог
  • Явган хэрүүлд өссөн хүүхэд танхай балмад болдог
  • Тайван бус орчинд хүүхдээ өсгөвөл хүүхэд аймхай хулчгар болдог
  • “Хөөрхий минь” гэж үргэлж өрөвдөөд байвал хүүхэд сул дорой болдог
  • Хүүхдээ басамжилаад байвал их л бүрэг болдог
  • Бусдад атаархаад барьцаад байвал хүүхэд өөнтөгч, атаархуу болдог
  • Жаахан л асуудал үүсэхэд загнаад байвал хүүхэд өөрийгөө голж эхэлдэг
  • Урам итгэл өгч сургавал хүүхэд өөртөө итгэлтэй нэгэн болдог
  • Уужим сэтгэлээр өршөөж хандвал хүүхэд тайван хүн болдог
  • Магтаж өсгөвөл хүүхэд тань өөдрөг гэрэлтэй, тэмүүлэлтэй болдог
  • Хайрлаж өсгөвөл хүүхэд тань бусдыг хайрлах ухаантай болдог
  • Хүүхдийг цаг үргэлж анхааралтай өсгөвөл өөрийгөө хүндэлдэг болдог
  • Үргэлж харж хандуулж байвал хүүхэд мэриймтгий болдог
  • Харамгүй найр тавих сэтгэлээр өсгөвөл хүүхэд халамжтай болдог.
  • Эцэг эх нь шударга байвал хүүхэд шударга байхын чухлыг ухаардаг
  • Хүүхдүүдэд ижил тэгш шудрагаар хандвал хүүхэд зөв төлөвшилтэй болдог
  • Халамжлаад өсгөвөл хүүхэд эелдэг зөөлхөн болдог
  • Хамгаалж өсгөвөл хүүхэд хатуужилтай болж хүмүүждэг
  • Хайраар бялхсан эвсэг найртай гэр бүлд өссөн хүүхэд амьдралын ухаантай болдог
  • Охин биеэ эрт эвдвэл бие сэтгэл зэрэмдэг болмуй
  • Хөвүүн биеэ эрт эвдвэл бөгс хорхойсох өвчин буй заа
  • Хүн бүр дарга биш сайн эцэг эх болно.

Чингисээс өөрийн төрсөн  охин Алаха бэхид үлдээсэн айлдруун:                       

  • Идэх өмсөхийг бах болгохыг цээрлэ, идэр насаа дэмий үрэхийг цээрлэ.
  • Сурах дадахаас хойрогшоохыг цээрлэ, сул суухыг жаргал болгохыг цээрлэ
  • Нас нэмэвч ухаан эс сууваас, бие өсөвч билиг эс сурваас хөхрөхүй дор гутамшиг, хөрсөн дээрх шившиг
  • Дурын жолоог сул тавибал хайрлах ёсон завхармуй
  • Азарганы ороо задгайравал, хураах байдас сувайрмуй
  • Ухаан ахар хүмүүн орон гэртээ ч төөрмүй,  ухаан уужуу хүмүүн дэлхий тойровч алзахгүй
  • Сэтгэлд сэв үгүй ахул, хайр үл цуцармуй
  • Санаа эс хоёрдвол ханийн сэтгэлд сэв үгүй
  • Хэрүүл тасардаггүй айлд, зовлон басан хорогдиуй
  • Хэдэр ааштай хөвүүний сэтгэлд зүхэл бугшин хоргодмуй

Лектор, гэр бүл судлаач Л.Нарантуяа  холбоо барих утас:  99179239, 99088602 

Ц.Нацагдорж “Чингис хааны сургаалийн товчоон” –оос иш авлаа. Ричель Харрис нарын Хүүхэд хүмүүжүүлэх увидас номноос санаа авч тусгав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх