П.Идэржавхлан, З.Онон нарын нижгэр хуримаас...

Энтертайнмент Admin Today 2018 06 сар 25 1507

Дуучин П.Идэржавхлан Х Түц” хамтлагийн жүжигчин З.Онон хоёрын нэг гэр гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Залуу хосууд маань оюутны байрнаас амьдралаа эхэлж өдгөө хоёр хөөрхөн охины аав ээж болоод буй.  Өдгөө 11 жил хамт амьдарсан урлагийн сайхан гэр бүл билээ. Тэгвэл П.Идэржавхлан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон “Энэ насны хайр” тоглолтынхоо үеэр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавиад амжсан. Идрээгийн тоглолтын арын бүхий л ажлыг эхнэр Ооноо нь зохицуулсан гэдэг. Адтай сэргэлэн бүсгүй нөхөртэйгөө 21 аймгаар тойрсон аялан тоглолтод нь хамт явж амжилттай эх орныохоо дөрвөн зүг найман зовхистод суугаа олон түмэндээ дуу хуураа хүргээд ирсэн. Тэгвэл хосууд энэ сарын 23-н буюу хуримаа хийж, гал голомтоо бадраалаа.Тэдний хуриманд нийтийн дуу болон хошин урлагийн бүхий л төлөөллүүд ирж, дэнж хотойтол дэлгэр сайхан найр болж өндөрлөжээ.

Залуу хосуудын аз жаргалтай агшинг буулгасан фото зургуудаас хүргэж байна...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх