11 настай хүүгийн амиа алдсан хөлбөмбөгийн талбайг засварлана

Энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, тоглож байсан 11 настай хүү дарагдаж нас барсан билээ.

Хүү хөлбөмбөг тоглох дуртай, ирээдүйд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан гэдэг. Тиймээс  “Хөлбөмбөгийн хорхойтнууд” цахим группын залуус болон “Аавуудын групп” нэгдэн золгүй байдлаар амиа алдсан хүүгийн гэгээн дурсгалд зориулж хүүгийн тоглодог байсан хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлаж өгөхөөр болжээ. Мөн хүүгийн амь насаа алдсан хөлбөмбөгийн талбайд дурсгалын самбар байрлуулах ажээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 07 сар 18

79-р сургууль завсарлавал таарна

Зочин 2018 06 сар 25

Сайд гээд байгаа Цогзолмаа, Хотын Боловсролын газрын дарга... хэн ч билээ дээ нэг нөхөр хоёр шууд огцруулах хэрэгтэй. Боловсролын яам бол угаасаа ялзарчихсан газар. Одоо тэр хүүг мартчихсан л байгаа. Цогзолмаа Батсууриас хамаагүй муу ажиллаж байгаа шүү дээ. Худлаа ярьж явдаг ийм сайдархаг авгайгаар