Өнөөдөр...


 
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүн байна.
 
2018 оны 06 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 30-35 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
 
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 12. Сумъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
 
 
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт  “Blue Sky” зочид буудалд “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалт болно. Утас: 99026671, 91119757

09.00 цагт Корпорэйт зочид буудалд Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас:99127866, 80709411

09.00 цагт “Туушин” зочид буудалд "Ази бүсийн эмэгтэйчүүдийн сангуудын ээлжит уулзалт” болно. Утас:88029087, 99666022

09.00 цагт  “Blue Sky” зочид буудалд “Мал аж ахуйн салбарын технологийн шинэчлэл, IoT Монгол-2018” олон улсын бага хурал болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд” чуулга уулзалт болно. Утас:95883542

10.00 цагт АТГ-ын гадна талбайд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан тушаалаа урвуулан ашигласан талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт МҮЭСТО-д "Хүүхдэд хайртай Монгол" хэлэлцүүлэг болно. Утас:98118404

11.00 цагт Олон нийтийн төвд АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болно.

11.00 цагт "Blue Sky" Дээд хуулийн төслийн монгол бичгээр буулгасан эхийг танилцуулах арга хэмжээ болно.

11.00 цагт ХНХЯ-нд “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба Хөгжил” олон улсын бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Мансуурлын эсрэг олон улсын өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өөрийн байрандаа хурдан морины унаач хүүхдүүдийг хамгаалах талаар мэдээлэл хийнэ. Утас: 88209963

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэний нийгмийн байгууллагууд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн ордонд “Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилгууд” үндэсний хэлэлцүүлэг болно.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх