Д.Эрдэнэбат: Яагаад үндэсний компаниудаа дэмжихгүй байна вэ

Улс төр Admin Today 2018 06 сар 22 1071

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хариулав. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Бид ашигтай үедээ үндэсний компанийн хэмжээнд ажиллах хэрэгтэй. 30 хувь дээр IPO гаргана гэдэг хяналтын багцгүй, хугацаа алдаж байгаа асуудал. УИХ-ын 39 дүгээр тогтоолууд үндэсний аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдаад, төр нь татвараа аваад явж болохгүй гэж. Бид яагаад үндэсний компаниуддаа итгэхгүй байна вэ. Яагаад заавал гадаадын компаниудад гаргах гээд байна вэ. Ирэх даваа гаригт Д.Сумъяабазар сайд манай бүлгийн хуралд оролцож мэдээллээ танилцуулаарай. Бид ч бас үгээ хэлнэ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Автозам, төмөр зам гээд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой том том ажил хүлээгдэж байгаа. Тиймээс энэ төслийг дэмжиж байна. Харин IPO хийх үнэлгээг маш бага хийжээ. 30 хувийг IPO-гаар гаргалаа гэхэд төрд цаана нь 50 гаруйхан хувь нь үлдэнэ. Иргэд, аж ахуйн нэгж хувьцаа эзэмшиж байгаа. Нийт төслийн 30 хувийг 1.5-6 тэрбум ам.доллар IPO гаргаад тавиад туучихаж болохгүй. Яг энэ хэлбэрээр дэмжих боломжгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ хувилбар 3 сая иргэдээ бодсон байх. Өнөөдөр бид бүгд уул уурхай мэддэг болоод ярьж болохгүй. 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжив. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх