ХСҮТ-ийн эмч нар Ховд аймагт элэгний хагалгаа хийлээ


Сүүлийн үед улсын эмнэлгийн эмч нар хөдөө орон нутагт очиж томоохон мэс заслуудыг хийх болсон билээ. Саяхан л гэхэд ХСҮТ-ийн мэс заслын баг Ховд аймгийн эмнэлгийн хамт олонтой хамтран элэгний мэс засал хийсэн байна. Тодруулбал, элэгний нэлээд хүнд өвчтэй 50 гаруй насны эмэгтэйд хүнд төрөлд тооцогддог томоохон хагалгааг хийжээ. ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Э.Дөлгөөнөөр ахлуулсан багийн хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал сайн байгаа юм байна. Сонирхуулахад Э.Дөлгөөн нь ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, АУ-ны доктор, профессор Я.Эрдэнэ-Очир эмчийн хүү юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zochin 2018 06 сар 22

Zaluu emch naraa demjij gadaadad surah, turshlaga soliltsoh bolomjoor hangah, heden sar jileer gadnii emnelegt ajillaj tushlaga suulgah , surgaltand hamruulah zergeer demjvel bid zaaval gadaad oron ruu yavaj hamag ed herengee baran, ergeed holboo barihgui emchid eeriigee daatgaj guihgui bolj Mongo