Ц.Хосбаяр:Медаль худалдаж авахуулдаг гэж хэлүүлчихээд юу гэж тэдэнтэй баяр тэмдэглэх вэ дээ...


Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, шигшээ багийн багш, дасгалжуулагчдын дундах таагүй харилцаа, хэрүүл маргаан "тогоо"-ноосоо хальж шүүх, цагдаа дээрээ тулсаар гурван жил гаруй хугацааг үдэж буй. Хаяадаа хэвлэлээр нэгэн рүүгээ таагүйхэн үгс чулуудчихдаг тэд сүүлийн үед өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан "сөрсөн базаа" хийх болж. Өчигдөрхөн л гэхэд “Алдар” спортын хорооны дасгалжуулагч, МУГД Ц.Хосбаяр МУГТ, МЧБХ-ы дэд ерөнхийлөгч Б.Болдын эсрэг ийн хэд хэдэн баримтуудыг дэлгэж ээ.

МУГТ, МЧБХ-ы дэд ерөнхийлөгч Б.Болдын 2015 оны 5 сарын 14-нд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлаганд үнэн юм юу ч алга. Одоо та бүхэнд үнэн баримтуудыг дэлгэе.
Баримт 1:
2012 онд 1 тэрбум төгрөгийн өртгөөр баригдан ашиглалтанд орсон "Дотроо 6 дэвжээтэй, саун, душтэй маш тохилог орчин үеийн иж бүрэн цогцолбор"-ын 2015 онд авагдсан зураг энэ болно. Яг өнөөдрийн байдлаар эндээс цементэн шал л үлдсэн байгаа бөгөөд карказ төмрийг нь одоо хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан асрын зориулалттайгаар ашиглах гэж сураг дуулдсан.
Баримт 2:
2014 оны МЧБХ-ны тайлангийн хурал дээр Д.Дагвадоржийн шүүгчид болоод албаны хүмүүст их хэмжээний авилга өгч ДАШТ-ээс Монголын тамирчдад медаль "хуваарилуулдаг" хэмээн чанга дуугаар хэлж байсныг яг хажууд нь суугаа МУГТ Б.Болд " би ёстой сонсоогүй" гэж мэлздэг бичлэгнээс авсан зураг. Энэ линкээр орж бүрэн бичлэгийг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=SFEjhXWM2sQ
Баримт 3:
МУГТ Г.Мандахнаран болоод Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид чухам дээрх бичлэгэнд орсон ярианаас болж шинэ жилийн арга хэмжээнд нь оролцоогүй. Бусдаар буюу удирдлагуудаараа медаль худалдаж авахуулдаг гэж хэлүүлчихээд юу гэж тэр хүмүүстэй нэг дор баяр тэмдэглэх вэ дээ. Зөвхөн үүнээс болж урьд амлаж байсан шагналаа МЧБХ-ны удирдлагууд өгөөгүй гэж ойлгогдож байна.
Баримт 4:
2015 онд Катарын Доха хотод зохиогдсон ААШТ-д 3 тамирчин визны зөрчлөөс шалтгаалан оролцож чадаагүйд буюу өөрсдийн буруутай үйл ажиллагааг Оюун гэх бичээч бүсгүйг "МЧБХ-ны нарийн бичгийн дарга" болгон гүтгээд арга хэмжээ авсан нэрийн дор ажлаас нь халсан. Тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нь өөр хүн байсан.

Б.Болдын ярилцлагыг эндээс бүрэн эхээр нь уншина уу:http://dnn.mn/%D0%B1-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4-%D1%85%D0%B0…/

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх