Шөнийн автобус маргаашнаас эхэлж үйлчилгээнд явж эхэлнэ


Зуны улирал эхэлж, зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг энэ сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  • ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд нэг их багтаамжийн автобус 1:30 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  • ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд нэг их багтаамжийн автобус хоёр цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл тус тус үйлчлэх юм байна.

Шөнийн тээврийн үйлчилгээ нь нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх