Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр  сэрүүсч, говийн бүсийн нутгаар халуун байна.
 
2018 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
 
 
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 1. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
 
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
 
 
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт ГХЯ-нд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болно.

09.00 цагт АТГ-ын дэргэдэх "Олон нийтийн төв"-д АТГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаахтай тэмцэх олон улсын туршлага” сургалт зохион байгуулна.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран явуулсан “Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаа”-г танилцуулна.

09.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: Чиг үүрэг ба загвар” онол-практикийн олон улсын бага хурал болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд Азийн хөгжлийн банк, ЗТХЯ хамтран хэрэгжүүлсэн “ROAD SAFETY TA-9137 MON WORKHOP” төслийн тайлангийн хурал болно.

09.00 цагт Корпорейт зочид буудалд “Монгол орны байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төслийн хаалтын семинар болно.

09.30 цагт МҮХАҮТ-д Европын Холбооны зах зээлд бараагаа нийлүүлж буй дотоодын аж ахуйн нэгжүүдийг танилцуулах, бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй компани, хувь хүмүүст мэдээлэл өгөх зорилготой өдөрлөг болно.

10.00 цагт “MN Tower”-т "Үндсэн хууль ба Боловсролын эрс шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас. 88182571

10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Төрийн тусгай албан хаагчдын нийгэм, сэтгэл зүйн тулгамдсан асуудал”, “Хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх” хэлэлцүүлэг хэлэлцүүлэг болно.

10.00 цагт  Дамбадаржаад байрлах “Монголын ойн аж ахуйн сургалтын төв”-д БОАЖЯ-наас "Дэлхийн цөлжилттэй тэмцэх" өдрийг тохиолдуулан "Байгаль орчны Форум" зохион байгуулна. Утас:89152088

10.00 цагт МУИС-ийн Номын санд “Хүнд хортой металлын бохирдолтой газар зохицон ургадаг ургамлууд” олон улсын симпозиум болно.

11.00 цагт Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний нээлт болно.

11.00 цагт 21 дүгээр хороололд Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга, угсралт бүтээн байгуулалтын нээлт болно. 99179899, 86885060

13.00 цагт Монгол-Япон төвд ХНХЯ, Япон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг Монголд нэвтрүүлэх семинар зохион байгуулна. Утас:99556825

14.00 цагт Нээлттэй нийгэм форумд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх