Хүүхдийн паркийн пуужин тоглоом хугарч унаж, хүүхдүүд гэмтлээ


Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж сурснаар Хүүхдийн паркт саяхан ноцтой осол гарчээ. Тодруулбал паркийн эргэлддэг пуужин тоглоом ажиллаж байх явцдаа дундуураа хугарч унажээ. Харамсалтай нь дотор нь хүүхдүүд сууж байсан бөгөөд бүгд шахам бэртэж гэмтжээ. Чухам юунаас болж осол гарсныг тогтоохоор хэргийн газар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар ажиллаж байна. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад “СБД-ийн цагдаагийн 1-р хэлтэст 15:13 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансарын хөлөг" гэх тоглоомонд хүүхэд дарагдлаа гэсэн дуудлага ирсний дагуу очиж ажиллаж байна. Тухайн үед тоглоом дээр байсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байгаа. Хүүхдийн амь нас эрсдээгүй" хэмээв. Осол гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирэх долоо хоногт ҮСАХ-ийн үйл ажилгааг бүрэн зогсоож бүх тоглоомд хяналт шалгалт хийх юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх