Д.Ганттулга: Аав ээж, гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна...


УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл мэдээлэл хийж, УИХ-ын гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлэх гэж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Дорждугарын Гантулга миний бие хувийн өөрийнхөөрөө шийдвэр гаргах бололцоогүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн гэдэг бол ард байгаа сонгогчид, намын хамт олон, Монгол төрийн дээд байгууллага гээд олон шалтгаан байдаг учраас хувь хүний шийдвэр байдаггүй. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргаснаа зарлаж байна. 

Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна.

Юуны өмнө аав ээж, гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Надад итгэж, намайг дэмждэг мянган мянган найз нөхөд, үе тэнгийнхнээсээ хүлцэл өчье. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, дэмжсэн сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олонд, намын эгэл жирийн гишүүд, нэг ангид хамтдаа сууж хууль батлалцсан УИХ-ын эрхэм гишүүдээс уучлалт хүсэж байна.

Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж буйгаа илэрхийлье. Монголын нийт ард иргэдийн магадгүй залуу улс төрчид илүү ихийг хийнэ дээ гэсэн итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэж явсан маань хангалттай байгаагүйд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо энэ мэдэглийг хийх хүртлээ явсандаа харамсаж байна.

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүй болохоо нотолно. Улс төрийн золиос болж байгааг минь би ч, та ч, Монголын ард түмний багагүй хэсэг нь мэдэж байгаа байх. Уужим сэтгэлтэй иргэд маань уужим энэ бол улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй юм гэдгийг ойлгох өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ ирнэ. 

Тийм учраас Улсын их гишүүнээс түдгэлзэх биш харин чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье. Энэ хүсэлтээ албан ёсоор УИХ-ын даргад өгөх гэж байна." гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

dbaasan 2018 06 сар 12

Neg yum kheleed baina daraagiin uzegdeliig kharya!!