“Ориг” “Морозко” зайрмаг хаачив?


Mанай улс уг нь зайрмагны хэрэгцээгээ 100 хувь хангачихдаг байсан. ЗХУ-ын Хүнс хөнгөн үйлдвэрийн сайд байсан А.Микоян АНУ-д айлчлахдаа зайрмагны жор, үйлдвэрийг эх орондоо оруулж ирж байсан гэлцдэг. ЗХУ АНУ-аас, манайх ЗХУ-аас зайрмагны техник, технологийг авсан. Социализмын жилүүдэд техникийг нь биш юм гэхэд жорыг нь сайжруулсан уу гэхээс муутгаагүй. Тэгэхээр, бид бүхэн америкчуудын иддэгээс нэг их дутахааргүй чанартай зайрмаг иддэг байсан гэдэгт би л хувьдаа итгэдэг. Гэтэл сүүлийн хэдэн жилд нөхцөл байдал эрс өөрчлөгдөж манай улс зайрмаг импортлогч болж хувирчээ. Үндэсний ганц нэг үйлдвэрлэгчид нь олигтой зайрмаг хийчихгүй гадныханд зах зээлээ нэгэнт алдчихаад байгааг та бид харж байна. Монгол зайрмаг хамгийн үнэтэй нь 1000 төгрөгөөс давахгүй. Гэтэл бид амттан шимттэнд бас л дуртай ард түмэн билээ. Тиймээс орц, чанар сайтай орос зайрмагийг амтархан идэх сонирхол давамгайлж байна. ОХУ манайхыг бодвол технологио арай устгачихалгүй хадгалж үлдсэнийх юм байгаа биз, Буриадын Улаан Үдэд байрлах “Ангария” хэмээх үйлдвэрийн бүтээгдэхүүн үндсэндээ Монголын зах зээлийг хангаж байгаа юм. Манайхны нүдэнд дасал болсон торхтой болохоор тэр юм уу, эсвэл амт чанарт нь болдог ч байж магадгүй “Морозко” хэмээх зайрмагийг монголчууд авч идэх тун дуртай. Би ч тэдний нэг. Гэтэл саяхан тохиолдсон нэг явдал “Морозко” зайрмаг авч идэх хүслийг минь унтрааж орхилоо. III-IV хорооллын эцэст байрлах “Оранж” хэмээх дэлгүүрээс авсан зайрмаг сэтгэлд хүрсэнгүй. “Хулхи” зайрмаг авсан нь ил болов. Тус дэлгүүрээс орой аар саар зүйл худалдаж авах ялдамдаа “хулхи” “Морозко”-г хаанаас авдгийг нь лавлатал бодож байснаас тэс өөр хариулт хэлдэг байна. Би бол эхэндээ “Манай “сайн эрс” л хулхи зайрмаг хийгээд шахчихаж дээ” гэж бодож байсан юм. Гэтэл дэлгүүрийн менежер “Цаанаасаа тэгж ирдэг юм аа. Оросоос хоёр өөр газраас өөр, өөр үнээр орж ирдэг юм” гэдэг байна. Шалгах боломж байхгүй ийм хариу сонссон би гэж хүн дотроо хий дэмий л “Олигтойхон зайрмаг хийчихгүй” гэж дотоодын үйлдвэрлэгчдээ зүхэв. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Үндэсний үйлдвэрлэгчид” маань яагаад дандаа 50, 100 төгрөгний зайрмаг хийж хэрэглэгидээ доромжилдог юм бэ. Аятайхан зайрмаг хийчихээд гадаадынхантай өрсөлдөх нь уг нь зөв баймаар. Гэтэл тэгэлгүй сав баглаа боодолд л хэтэрхий ач холбогдол өгөөд байх шиг санагдах юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл “Фрукто”, “Кружева”, “Дуэт” өөр юу юу ч билээ, зайрмагнуудыг оросууд хулхиар үйлдвэрлэж эхлэх боломж бүрэн байна. Монгол зайрмаг хямдхан амт муутай байдаг юм чинь.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 06 сар 11

Тиймээ, Оросын зайрмаг маш амттай байсан одоо улам муудаад байгаа нь Бурятаасхулхи зайрмаг орж ирж байгаатай холбоотой, Бурятаас орж ирсэн маш олон бүтээгдэхүүн Оросын нэр барисан мөртлөө хулхи бараа байгаа