АТГ-ын дарга С.Баярыг өрөөндөө дуудаж, зургаан цаг байцаасан...


Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өчигдөр буюу 2018 оны 06 сарын 8-ны өдөр батлан даалтанд гаргасан билээ. Тэгвэл АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан С.Баярын талаар ийн ноцтой зүйлийг ярьжээ. Тэрбээр "Би тавдугаар сарын 2-нд АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууслаа гэж хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Гэтэл яг үүний маргааш тавдугаар сарын 3-нд АТГ-ын дарга Х.Энхжаргал сэжигтэн С.Баярыг өрөөндөө дуудаж байцаасан. Яагаад сэжигтнийг байцааж мэдүүлэг авах зориулалтын өрөөнд байцаав. Хоёр сэжиг байгаа юм. Нэг бол долигонож дайлж цайлсан, эсвэл дарамталсан байх магадлалтай. Олон нийт бол хоёр дахь үндэслэлээр сэжиглэж “Ажлаасаа халагдах гэж байгаа хүн том гэмт хэргийн гол сэжигтэн, гэрийг устгахаар хор өгчихсөн юм биш үү” гэж бидэнд хандсан. Бид олон нийтийн тэр мэдээллийн дагуу АТГ-ын даргад хандаж албан бичиг илгээж, хяналтын камерын бичлэгийг үзүүлэх шаардлага тавьсан.....Ердөө л “энэ бол мөрдөн шалгах үйл ажиллагааны нууц” гэсэн хариу өгсөн.Гэхдээ Х.Энхжаргалын өрөөнд болсон үйл явдлын бичлэг нь олон нийтэд тарсан л даа. Х.Энхжаргал дарга сэжигтэн С.Баярыг хоол, архиар дайлсан байдаг. Түрүү түрүүчийн хэргийг эргэн саная л даа. Монголын хор чинь архиар л дамждаг шүү дээ... хамгийн сонирхолтой нь энэ бичлэгийг гаргасан хүнд одоо эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа. С.Баяр АТГ-ын даргын өрөөнд өдрийн 13 цагаас оройн 19 цаг хүртэл нийт зургаан цаг тэнд байсан юм билээ." хэмээн ярьсан юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх