Сайдын "саак" үзүүлбэр...


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр төрийн тусгай хамгаалалттайгаа төв талбайд очиж "Талын салхи" Олон улсын мото фестивалийг нээсэн бөгөөд нээлтийн дараа "harley"-гаа хөлөглөн мотоциклчидийн нижгэр парадыг тэргүүлэн давхив.

Эрхэм сайдаар ахлуулсан 600 гаруй мотоциклын цуваа Сүхбаатарын талбайгаас төв замаар 10 хороолол, 3-р хороолол хүрч эргэн хотын төвөөр давхин нийслэлчүүдийг доргиогоод авав. Сайдын ийн давхиж явахыг харсан зарим хүмүүс "Сайд ч аргагүй л саак юм аа..." хэмээн өөр, хоорондоо "шогширч" байдаг шүү. 

Сүүлийн хэдэн жилийн турш зохион байгуулагдаж буй тус фестивальд ОХУ-ын 10 гаруй клубын 60 шахам моточ, БНХАУ-ын 6 клубын 47 моточ, Монгол улсын 10 гаруй клубын 300 шахам моточ нийт 790 гаруй мотоциклчид оролцож байгаа юм.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх "Мондэ" амралтын газар луу хөдлөв. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдах юм. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүд болох аж. "Талын салхи" Олон улсын мото фестиваль өнөөдөр, маргааш хоёр өдөр буюу 2018 оны 06 сарын 09,10-ны өдрүүдэд болох юм.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн 2018 06 сар 12

Хиих ажилгүй ерөнхии сайд ингэхээс өөр юу хиих билээ бүр зэвүү дургүй хүрчихлээ.

zay 2018 06 сар 11

ээ хөөрхий ингэж сүржигнэж хүчирхийллийг дардаг болч ард иргэд бүгдээрээ мото унацгааж хүчирхийллийн эсрэг тэмций лдээ

Z 2018 06 сар 11

Yas yuman dree gulug yum bnelee

Sagsuu hooson mahan tolgoi 2018 06 сар 11

Ene sda mergejlee buruu songoson tiiren bna shde ulsad yu ch hiih medleggui suudal bugluj ulsiig doromjolj baihaar moto hiih baij tiiren mn

Боогий 2018 06 сар 10

Зайлуул даа уг нь өөр хийчих ажил зөндөө л баймаар юм.Хийх юм аа олж ядсан,эсвэл намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэж яваа юм уу даа?Хүрэлсүхэд өөр ажилгүй бол зүгээр л мотоциклээ унаад,Монгол улсыг маань өөр ажил хийгээд аваад явж чадах нэгэнд нь даатгаач гэж л зөвлөхөөс

Зочин 2018 06 сар 10

Sagsu yum u haashaa yum mangar gedeg n teneg yim

Зочин 2018 06 сар 10

Shal ovchtei yum hamgalaltad bdag bj torin ondor alban tushalin hun bj teneg en

Unen 2018 06 сар 10

Unen t1. Tolgoidoo yumgui baga darga 7 r angiin bolovsroltoi boh jenko 2 oos yuch garahgui dee

Амар 2018 06 сар 10

Хүрэлсүх ЮУ ч хиихгүи Чигчии Хуруунд нь хүрэхгүи баиж Агуу Путиныг Дууриасан Сармагчин Худалч Луиварчин болоод юу ч Хиихгүи Шоудаж явах Дуртаи Х.Баттулга Хүрэлсүх 2 адилхан Өөрсдөө Адилхан Луиварчин болохоор Оффшорчидоос Аигаад Ард Түмнииг Хуурсаар л явна

Зочин 2018 06 сар 09

kask omsohgui moto barij boldog yum uu?

gantulga 2018 06 сар 09

ovoo saidtai boloh ni gesen gantulgaa avaad ulddeg yumdaa... gantulgaa daguulaad yavahgui