Өмгөөлөгчийн нэр барьж хүчиндэхийг завджээ


Таксины жолооч насанд хүрээгүй бага насны охидыг хуурч авч явахыг завдсан хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Тэгвэл өнөөдөр 14 цагийн үед нэгэн танихгүй эрэгтэй хүн бага насны охин хуурч, дагуулж явахад нь иргэн "Т" саатуулж цагдаад ханджээ. Тодруулбал 3,4-р хорооллын нэгэн хүнсний дэлгүүрийн үүдэнд 50 орчим насны эр өмгөөлөгчийн нэрийн хуудас үзүүлж, дунд сургуулийн 7,8-аар ангийн бололтой охиныг дагуулаад явжээ. Үүнийг харсан "Т" сэжиг авч, тэр хоёрын хойноос дагасан байна. Гэтэл бас нэгэн эрэгтэй хүн холоос дагаад байжээ. Залууд нэлээд сэжигтэй санагдсан учраас очоод таньдаг хүн шиг, "миний дүү хаа хүрч яваа юм..." хэмээн худлаа хэлээд нөгөө хоёроос холдуулж байгаад, "миний дүү энэ хүмүүсийг таних уу" гэж асуутал, охин "би танихгүй ээ, намайг дагаад, өмгөөлөгч юм аа ах нь, танилцъя гээд байна" хэмээсэн байна. Тэр даруй "Т" цагдаа дуудаж тус хэргийг мэдэгдсэн аж.  

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин Өчигдѳр

Азтай охин юмдаа. Сайн сайхан сэтгэлтэй залуу таарчээ. Охинд тусалсан залууд баярлалаа. Бас дахин