Ш.Батхүү шүүх хуралдаа оролцож байна


Биеийн байдал нь хүндхэн байгаа хэмээгдэж байсан "Жаст"-ын Ш.Батхүү ямартаа ч өнөөдрийн шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна. Тодруулбал "Алтжин" группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банканд холбогдох шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимын шүүхэд эхэлсэн билээ. Ноён Ш.Батхүү өмнө болсон шүүх хуралдаанд өмгөөлөгчөөрөө дамжуулж өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргаад байсан ч шүүх хурал хойшилсон. Тэгвэл энэ удаагийн шүүх хуралд шүүх бүрэлдэхүүний зүгээс "Жаст группийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ш.Батхүү мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн учраас шүүх хуралд өөрийн биеэр оролцохыг зөвшөөрсөн байна. Ийн тэрбээр цагдан хорих 461 дүгээр ангиас хүрэлцэн ирж шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин Уржигдар

Жаст гээд компаниин удирдлага шилжчихсэн биздээ. Эрх зүйн чадамжгүй хүнтэй шүүх хурал болоод байгаа юм биш үү . Шинэ удирдлагыг нь оролцуулаач компаииг нь авсан юм бол өртэй ширтэй нь авсан байж таараа .хүнии ашигтайг нь цусалчихаад өрииг нь батхүүд үлдээдэг ямар жудаг мөсгүй хулгайчууд байнаа хара