Монгол охин “Дэлхийн бяцхан мисс"-ийн титмийн эзэн боллоо


Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд “Дэлхийн бяцхан мисс-2018″ ОУ–ын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртжээ.

Мөнхбатын Ану нь “Монгол оюун” 21-р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авьяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. М.Ану охин өмнө нь  олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож байсан авъяаслаг бяцхан охин юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх