Цол дагаж бяр нь барагдсан бөхчүүд...


Допингийн эсрэг үндэсний төв МҮБХ-той хамтран 35 бөхөөс шинжилгээ авахад дөрвөн бөхөд нь сэргээш илэрсэн гэх таагүйхэн мэдээний дуулиан дарагдаж амжаагүй байхад нэр нөлөө бөхчүүдийн дунд Бөхийн өргөөний төлөөх “дайн” эхэлсэн. Тэргүүнээ сонгож, сольж чадахгүй 16 дах жилдээ хэрүүл хийж буй Үндэсний бөхийн холбооны хэрүүл “ИХ ЭЕ” хурлаар шийдэгдсэн гэж олон нийт харж байсан ч Дархан аварга Х.Баянмөнх, “Гацуурт”-ын Л.Чинбат нар тамга, суудлаа булаацалдсанаар дахиад л асуудал мандсан. Түүгээр ч зогсохгүй домогт их аваргаа сүүлчийн замд нь үдсэн шөнө нь Х.Баянмөнх аварга хүргэн, УИХ-ын гишүүн, аварга А.Сүхбатаа дагуулан очиж хэл, ам хийж зодоон цохион дээрээ тулсан гэж байгаа. Ийн увайгүй үйлдэл гаргаснаар бөхчүүдийн нэр хүнд “шалаар нэг унаж”, давхар төрийн түшээгийн зангараг ч саараар яригдахад хүргэх шив дээ. Олон жил бөхөө дээдлэн хүндэтгэж ирсэн түмнийхээ өмнө ийн шившиг ээ тарих хэрэг байдаг л юм байх даа.

Ер нь сүүлийн үеийн бөхчүүд гэж чухам хэн юм...Тэднийг хэрхэн цолонд хүрдэг гэдгийг хүн бүр шахам л мэдэж байгаа болов уу. Жил жилийн наадмаар л шинээр төрсөн цолтонгуудыг тэр нь тэдэн төгрөгөөр цол авсан, тэр аварга, арслан, заан тэрэнд тийм үнээр "хэвтэж өгсөн" гэсэн, тэр тэрийг тунаанаас гаргаж тэдийг авсан гэсэн гэх ярианууд хөвөрдөг. Үнэхээр ч хүмүүсийн тэр яриаг батлах мэт энэ жил цол авсан бөхчүүд нь дараа жилийн наадмаар нэг, хоёр, гурвын даваанд л өвдөг шороодчихдог гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Тухайлбал жил жилийн төрийн наадмаар таваас доошгүй улсын начин төрдөг ч дараа жил нь цолоо баталж чадалгүй өвдөг шорооддог нь үнэн. Бодитой хэдэн жишээ дурдахад 2015 онд долоо, 2016 онд 14 начин төрсөн ч өдийг хүртэл цолоо ахиулаагүй л байгаа...

Уг нь цол дагаж бяр нэмдэг гэлцдэг. Тэгвэл эсрэгээрээ цол дагаж бяр нь дундарсан бөх бол Л.Лха-Очир. 2014 оны улсын баяр наадамд тав даван начин цол хүртсэн тэрбээр сэргээш хэрэглэсэн гэх таагүй асуудалд холбогдож өөрөө үгүйсгэсэн тайлбар хийснээр тэгсхийгээд намжсан удаатай.

АХ-ын 93 жилийн ойн баяр наадмаар нэг аймгийн нэг сумаас, бүр нэг өвөлжөөний хоёр зэрэг улсын цолонд хүрсний нэг нь Б.Бадамсүрэн. Л.Лха-Очир найзтайгаа начны найраа хамтатган тэмдэглэсэн тэрбээр улсын наадамд байтугай заал танхимын барилдаануудад ч бараагүй байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.

2015 оны наадмаар тав давж, хамгийн залуу начинаар тодорч даага хөтөлж байсан Э.Даш өнгөрсөн наадмаар нэгийн давааны учраадаа унаж наадамчин олныг гонсойлгосон. Уг нь бие хаа, барилдааны ур чадвар сайтай түүнд найдлага тавьдаг хүмүүс цөөнгүй. Унаж бөх болдог гэлцдэг удахгүй шижигнүүлэх биз дээ, начин маань...

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас нэг жил хоёр ч начин төрсний нэг нь А.Алтанхуяг. Тухайн жил төрсөн долоон начин дундаас түүнийг л жинхэнэ хүчээрээ цол авлаа хэмээн бахархаж магтаж байсан санагдана. Даанч мань хүн даваагаа ахиулж чадалгүй өдийг хүрч байна даа.

Аварга Г.Эрхэмбаяр 2015 оны наадмаар дөрвийн даваанд өвдөг шороодож шуугиулаагүй юу. Тэгвэл аваргыг давсан нөхөр чинь Д.Анар шүү дээ. Гэвч Эрхэмээ аварга л нүнжигтэй зан гаргаж түүнд тахимаа өгсөн болохоос биш түүний тохой нь түрүүлж хүрсэн зураг, бичлэг нь өдгөө ч олон нийтийн цахим сүлжээнд бий. Харин ийн мундаг аваргаар даваа ахиулсан Д.Анар төдийлөн амжилт гаргахгүй байгаа нь харамсалтай.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Л.Батзориг 2015 онд төрсөн 14 начины нэг нь. Улсын цол хүртсэнээс хойш аймгуудын ойн наадамд тун амжилттай барилдсан тэрбээр төрийн наадамд амжилтаа ахиулж чадаагүй яваа. Баттай биш ч гэлээ түүнийг өнөө жилийн наадамд нутгийн залууг тунаанаас гаргасан гэх шум сонсогдсон шүү.

Увс нутаг хэзээнээсээ л бөхчүүдээрээ алдартай. Тэр дундаа Тэсийн голын хүчтэнгүүдийг бол ярих юмгүй. Энэ л нутгаас төрсөн улсын начин Б.Ганзориг сэргээш хэрэглэсэн гэх таагүй асуудалд орж цолоо хураалгах дээрээ тулсан ч шүүхээр явсны эцэст өнгөрсөн наадамд цолтойгоо барилдсан. Гэвч мөн л амжилтаа баталж чадаагүй юм.

Цол авсан даруйдаа л сэргээшийн асуудалд холбогдсон бас нэгэн начин бол Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Б.Баатарцол. Гэвч тэрбээр мөн л бусад бөхчүүдийн адил хэрэглээгүй гэж мэлзсээр уснаас хуурай гарсан. Заал танхимын барилдаанд ч олигтой амжилт үзүүлэхгүй байгаа начин маань харин булган сүүлтэй байж өнөө жил нутгаас нь начин цолтон төрсөн дөө.

Арын хангайн хүчтэнгүүдийн нэг улсын начин Ч.Ганзориг үндэсний бөхөөс илүү сонгомол бөхөд “од”-той. Чөлөөт, жүдо бөхийн төрлөөр тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан тэрбээр 2015 онд улсын начин цол хүртсэнээс хойш төрийн наадамд төдийлөн амжилт гаргаагүй.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын начин Б.Ганхуягийг алдарт Д.Дамдин аваргын арыг залгахаар аралтай бөх хэмээн бөх сонирхогчид нэлээд найдвар тавин хүлээдэг. Гэвч начин маань олон түмний тэр их итгэл хүлээлтийг өнөө жил лав үзүүлж чадсангүй.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

adgiin novsh Уржигдар

ursuldugchuu zamaasaa zailuulj ursuldugchgui bolj baij hed turuulsen gedgiig olon tumen hezeenii l medne shuu dee. Ingehdee munch olon humuusiin ami nas, amidraliig ugui hiisen yum shig b.gaa yum. Udahgui tur zasgiig huuli busaar avah gej zutgevel gaihaad b.h yumgui dee.

zochib Уржигдар

Bayanmonhoo gej yana daa. Sotsializmiin ued Monhbat avargiig Uvsiin darga nartaa mataj 3 turuuluulj b.j avarga tsoliig ni oguulsen, Hadaag zohion b.guulalttaigaar yanhan huuhen yavuulj 4 udaa shorond oruulsan, Tserentogtohiig 3 udaa darga nartau huivaldaj baij ulsiin bayaraar barilduulahgui gadaad r

зочин Уржигдар

Ene ch ochij ochij gol zangilaa uch Үргэлжлэл......нар агуу бөхчүүд шүү. Ёр нь Баянмөнх, Сүхбат, Гантогтох нар энэ допингийн бэлдмэл нийлүүлэгч мөн болоод допингийн асуудал нарийн болоод ирэхээр үйлчлүүлэгчгүй болох гээд амь тавих гээд байгаа юм бишүү. Энийг харин ул суурьтай сайн шалгаж ня

зочин Уржигдар

Монголд допингийн анхдагч нь Хар Баянмөнх шүү дээ. Харин түүнийг үргэлжлүүлэн цолонд хүрсэн хүмүүс нь Сүхбат, Гантогтох нар. Допингийн асуудал яригдаад шинжилгээ авдаг болмогц жүжиг тавьж больцгоосныг монгол даяараа мэднэ шүү дээ. Допин хэрэглэсэн малнуудтай Өсөхөө, Сумъяабазар, Цэрэнпунцаг,Ганбат н

Зочин Уржигдар

Хууль ёсны холбоо нь өргөөндөө орж ажлаа хийх гэхээр цагдаар хамгаалдаг тэр том хүмүүсээ доромжлооч. Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ бөхийн үнэргүй болоод удаж байна.

Зочин Уржигдар

Юу гээд байнаа. Бөхчүүд л дутаж гэнэдээ. Худлаа ярьж хулгай хийж явдаг хүмүүсээ хэлдгүй байж хөлсөө урсгаад мөрөөрөө явж байгаа бөхчүүдийг доромжлох эрх байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс ирж хуралдуулаад гэрчилгээ тамгы нь авсан холбоог өргөөнд нь оруулж ажлы нь хийлгэхгүй байгаа тэр цагдаагаа б

Pkxny Уржигдар

Юу гээд байна