Л.Пүрэвбаатар:Би хувьдаа огт байр аваагүй...


Төрийн мөнгөөр гутал, хувцас авч өмссөн газрын дарга гэхээр “УБТЗ”-ын экс дарга Л.Пүрэвбаатар санаанд буудаг болж. Магадгүй бас зарим нэгэн нь сонсоогүй байж мэдэх л дээ. Уг нь чамгүй удаан хугацаанд төрийн алба хашсан түүнийг анх “УБТЗ”-ын даргаар томилогдоход олон хүн өөрчилөлт, хөгжүүлэлт хийнэ гэж найдлага тавьж байсансан. Гэтэл мань хүн өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэх нь битгий хэл албан тушаалаа хүлээж авсан даруйдаа л ажилчдынхаа цалинд арай ядан хүрдэг төсвийн мөнгөөр нь өөрийгөө хувцаслаж эхэлсэн гэдэг. Сүүлдээ бүр цагаандаа гарч 153 саяар “Lexus 570” авто машин авч унасан гэж байгаа. Цалингаа авч чадахаа байсан 16 мянган төмөр замчин аргаа барахдаа тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржид хошуу хүргэсэн. Гэтэл төсвийн мөнгөөр тансагласан Л.Пүрэвбаатарын талаарх мэдээллийг ил болгож, албан бичиг хүргүүлснийхээ төлөө Ц.Нанзаддорж дарга ажлаасаа чөлөөлөгдсөн гэх яриа бий. Тэгвэл уржигдар /2018.04.11/ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа 1.4 тэрбум төгрөгийн байр авсан гэх хэргийн шүүх хурал болсон юм. Шүүхээс Монгол-Оросын хамтарсан үйлдвэр “Улаанбаатар төмөр замын хөрөнгөөр барьсан Таны 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий таунхаусыг чөлөөлөх шийдвэр гарсан. 

Тус шүүхийн шийдвэртэй холбогдуулан “УБТЗ” -ын экс дарга Л.Пүрэвбаатар "Замын даргаар ажиллах хугацаанд энэ байранд байрлах ёстой. Тиймээс би одоо эндээ амьдарч байгаа. Өчигдрийн шүүхийн тухайд “УБТЗ” байраа буцааж авах тухай шийдвэр юм уу даа. Одоо Ерөнхий хороо нь (Орос, Монгол талын зургаан гишүүн) надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ контрактад заасан үүргээ яах юм бол. Би хасах данстай хүлээж аваад 111.4 тэрбум төгрөг дансандаа үлдээж өгсөн. Толгой дааж 15 мянган ажилчдынхаа цалинг жил бүр дараалан 10 хувиар нэмсэн. Надад ажиллаж амьдрах нөхцөл хангасан албаны орон сууцаар хангах үүргийн дагуу байгууллага нь өгсөн буцаан авч байгаа бол надад хамаагүй. Үе үеийн төмөр замын Замын дарга нар бүгд албаны байранд амьдардаг. Тэр зориулалтаар олон байр авсан. Өр зээлийг бол түүгээр нь шийдэж оронд нь байр авч болохгүй. Энэ орон сууцыг ном журмаар нь авч олон зуун тэрбумын үр ашиг, гэм буруугүй үйлдэл эс үйлдэл гээд, шагнал урамшуулал, ажлын ачааллын нөхөн олговор, олон улсын томоохон компанийн нэр нүүртэй холбоотойгоор удирдлагадаа шилжүүлэх нь байдаг л зүйл. Би бол энэхүү хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хувьдаа огт байр аваагүй." хэмээсэн юм.

Түүнчлэн тэрбээр "Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас В.Н Морозов удирдаж Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцсан ажлаа шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй." хэмээн ярвсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

монгол 2018 04 сар 15

2 жил удирдаад 2тэрбумын байртай болоод явсым биз дээ.

зочин 2018 04 сар 14

Дээр доргүй идсээр байна. Монгол уудам тулдаа тэсэж байх шиг байна. Хахаж үхээрэй.