С.Баярыг сар хорихоор боллоо


Сүүлийн хэдэн жил л дуулиан шуугиан, хэл ам дагуулсан Оюутолгойн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 20:50 цагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээАТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд МУ-ын ЗГ, "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа.

Харин Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр орой шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, гадуур байцааж шалгана хэмээн батлан даалтад гаргасан хэмээх мэдээ хэвлэлүүдээр цацагдсан ч ташаа мэдээлэл байсан аж. Учир нь өнөөдөр өглөө 10:00 цагт түүнийг болон Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх хурал Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа. 

С.Баяр шүүх хуралд онлайнаар оролцсон юм. Харин шүүх хурлын дараа  Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа ийн ярьсан юм. "Миний үйлчлүүлэгч С.Баярыг дөрөвдүгээр сарын 10-ны 18 цагийн орчимд шүүхийн зөвшөөрөлгүйгээр шууд баривчилж хорьсон.Баривчлах болсон гол шалтгаан нь гэмт хэргийн ул мөр нотолгоо баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгах болзошгүй гэдэг нөхцөл байдлаар баривчилсан. Үүнийг нь эс зөвшөөрч шүүхэд би гомдол гаргасан. Шүүхээс зөвшөөрөлгүйгээр шууд баривчилсан үндэслэл нь өөрөө буруу юм. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материалууд өнөөдөр ЗГХЭГ-ын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүйн зөвлөлийн архивт байсаар байтал С.Баярыг "Оюутолгойн гэрээ"-тэй холбоотой материалыг үгүй хийх, устгах, үрэгдүүлэх мөн зөөвөрлөх, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзэн хойшлуулшгүй баривчилсан нь хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч С.Баяр шүүх хурлын үеэр байр сууриа илэрхийлэхдээ "Өнөөдөр намайг сарын хугацаагаар цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь өнөөдөр Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талаас нь харж үзээч" гэж хэлсэн.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Дорж 2018 04 сар 13

Энэ нөхрийг үнэхээр шалгах гэж байгаа бол Khan Resources-ийн лицензийг ямар учраас булааж авч оросын "Росатом"-д өгөх болсоныг сайн шалгах хэрэгтэй байх. Энэ асуудлаас болж Монгол Улс 70 сая долларын төлбөр төлөх болсон. Оросууд Баярыг хэн бэ гэдгийг сайн мэддэг тул үйлдсэн нүглүүдээр нь б

Зочин 2018 04 сар 12

NUGUU TUMUR ZAMIIN XEREG NUGUU ERDENETIIN 49%IIN XEREG NUGUU 60 TERBUMIIN XEREG YAACAN BOLOOO

Зочин 2018 04 сар 12

NUGUU TUMUR ZAMIIN XEREG NUGUU ERDENETIIN 49%IIN XEREG NUGUU 60 TERBUMIIN XEREG YAACAN BOLOOO

Holoo hugartal zargaldana daa 2018 04 сар 12

Uls orniihoo neriig bodson yum bol yah gej 7 baishin avdagiin? Yah gej ohiduud ehner chin bugd amerikiin irgen bolsiin? Ene hund mongolooroo baharhah zuil baigaa yum uu?

Holoo hugartal zargaldana daa 2018 04 сар 12

Uls orniihoo neriig bodson yum bol yah gej 7 baishin avdagiin? Yah gej ohiduud ehner chin bugd amerikiin irgen bolsiin? Ene hund mongolooroo baharhah zuil baigaa yum uu?

zochin 2018 04 сар 12

2 eronhkii said genee, 2 hulgaich. Ene 2-oos salval Mongoliin ner tsevershine

hariin irgen 2018 04 сар 12

bongoliin ard tumen elbegdorj gedeg huniig l shalgaach gej zunduu bichsen baihin