Ч.Сайханбилэгийг сар хорихоор боллоо


АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд МУ-ын Засгийн газар, "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа билээ. Түүнчлэн экс Ерөнхий сайдыг 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 20:50 цагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Мөн Нийслэлийн прокурорын газраас экс Ерөнхий сайд нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал өнөө өглөө Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлж, дөнгөж сая дуусан түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа.

Шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров ийн тайлбар өглөө.   

"Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг баривчилсан асуудал хууль ёсны дагуу байсан эсэх, цаашид сэжигтнээр цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудыг хэлэлцлээ.  Харамсалтай нь энэ шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг зөрчлөө. Энэ асуудлаар бид дараа дараагийн шатны шүүхэд хандана. 

2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Ч.Сайханбилэгийг гэрчээр асууна гэж АТГ-аас 15 цагт дуудахад нь  цагтаа очсон. Гэрчээр гурван цаг байцаагаад дараа нь прокурорын баталсан шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тогтоол танилцуулаад шууд авч явсан. 

Монгол Улсын төрийн жолоог атгаж байсан хоёр Ерөнхий сайдыг хоёр цаг зэрэгцүүлж суулгаж байгаад бараг зэрэг ачаад аваад явсан.

Манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалт буугаагүй байхад баривчиллаа.Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг зөвхөн шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд  баривчлах хуультай. Гэтэл энэ хуулийг зөрчөөд шууд баривчлахаар аваад явсан. Энэ хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд  өөрийнх нь хамгаалалтад байсан комиссар буюу төрийн тусгай хамгаалалтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа ажилтныг хамт хорьчихсон. Одоо ч хамт хоригдож байна.

Ч.Сайханбилэг гадаадад онцгой хүндэтгэх шалтгаантай байж байгаад зорьж ирээд энэ ажиллагаанд оролцсон юм. Прокурор, АТГ-аас дуудсан мэдэгдлүүд ирэхэд нь энэ мэдэгдлүүдэд дандаа албан ёсоор хариулт өгч байлаа. Хуулийн дагуу хамгийн хүнд төрөл буюу цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь олон улсын гэрээ конвенц болон бусад Монгол Улсын хуулиар энэ арга хэмжээг эцсийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ асуудлаар манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг тодорхой байр суурьтай байна. Өмнөх Засгийн газрынхаа кабинетаараа шийдсэн шийдвэрийг дараагийн эрх баригчид үндэслэлгүйгээр үгүйсгэдэг, улс төрийн зохиомол хэрэг үүсгэж хилсээр гүтгэдэг, үүндээ зарим хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулдаг асуудал хавтгайрлаа. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай болжээ гэдгийг илэрхийлж энэ буруутгалыг бүгдийг нь эрс няцааж байна. Хэрвээ энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу үргэлжилвэл үнэн шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна." гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Хамт ажиллаж байсан найз нь. 2018 04 сар 15

Чи бид нар сайхан л хамтарч ажиллаж байх шиг байтал чи нэг одор гэнэтхэн Алтанхуягыгаа огцруулж оронд нь оороо Еронхий сайд болоод л, нийтийн омчоос чолоотэй хулгай хийхийн тулд над мэтийн шударга олон торийн албан хаагчийг зайлуулаад л эхэлсэндээ. Мон уугээр зогсохгуй "намайг ХЭГ-ын дэд даргаа

Иргэн 2018 04 сар 12

Сайхан билэг мөр цэвэр залуу байна лээ. Бүү шантраа рай гэж бичсэн бичигчид баярлалаа. Тиймээ тэр сайн залуу. Монголчууд сайн, зөв бодолтой, чадалтай залуусдаа, хүмүүсдээ тун ч халтай юмаа. Сайхан цаг ирнээ хүү минь .

Зочин 2018 04 сар 12

ХЭН НЭГЭН ДАРГА Л ЭНЭ ЗАЛУУЧУУДАД ҮҮРЭГ ӨГСӨН Л дөө

Zochin 2018 04 сар 12

Bayrtsogttoigoo hamr 10jiliin yl avaad buh horongoo huraalgaarai

Zochin 2018 04 сар 12

Bayrtsogttoigoo hamr 10jiliin yl avaad buh horongoo huraalgaarai

Зочин 2018 04 сар 12

Сайханбилэг мөр цэвэр залуу байна лээ. Чамд эх орноо авч явах цаг ирнээ. Бүү шантараарай.

Улс тор судлаач. 2018 04 сар 12

Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн ач буянаар нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишуун болж улмаар Еронхий сайдын баруун гарын ажил болох Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын ажлыг хийж байснаа гэнэтхэн хамтран ажиллаж байсан нохорлолоосоо буцаж Н.Алтанхуягыгаа огцруулж тууний оронд Еронхий сайд болж ава