Амьтанд идэгдсэн ураг олджээ


Зүүний үзүүрт ганц будаа тогтох тэр азтай мөчид хүн энэ хорвоод мэндэлдэг. Эх эцгийн элбэрэл хайраар дутаахгүй гэсэндээ бид төрсөн үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг жамтай. Гэтэл төрсөн үрээ хүний санаанд оромгүй, зэрлэгээр амийг нь хөнөөх, хаях нь эх хүнээс гарах сэтгэл мөн үү. Сүүлийн жилүүдэд төрсөн үр хүүхдээ дөнгөж төрмөгц гудамжинд хаядаг цэвдэг сэтгэлтнүүд ихээхэн олшрох болсон.

Тодруулбал 2018 оны 4 дүгээр сарын 10 нд Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны Хангайн 30-р гудамжинд дугуй засварын ойролцоо төрөөд удаагүй байдалтай ураг хаясан гэх мэдээлэл нэгэн иргэнээс цагдаагийн албанд иржээ.

Иргэний мэдээллийн дагуу цагдаагийн албаныхан шуурхай ажилласан бөгөөд тус газарт 50 см урт, баруун гар, цээж, хэвлийн хэсэг амьтанд идэгдсэн хүйс тодорхойгүй ураг олдсон байна. Цагдаагийн байгууллагаас ургийг хаясан эцэг эх, холбогдох хүмүүсийн талаарх мэдээллийг нарийвчлан шалгаж, хайж байгаа гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

hb 2018 04 сар 12

humuusiin setgeld hor boloh yum bichihgui baival yasan yum be mal pyazdy setguulche,enende chi kaif avdag mal uu