Н.Номтойбаяр: Чинзориг оо, наашаа хар л даа чи...


"МАК"-ын Б.Нямтайширын хүү Номтойбаяр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон, төрийн сайд хүртэл хийж явсан бас ч гэж улстөрд "ултай" намтартай нэгэн. Гэвч мань хүн нөгөө амны салиа нь арилаагүй гэдэг шиг улстөрч хүний ёс зүй, хувь хүний ёс суртахуун, буурь суурь суугаагүй л яваа бололтой. Хэзээнээсээ л түүнийг хэрцгий ааш авиртай, хүнд гаруудаар хүн амьтан дарамтлуулдаг хэмээн ярьдаг. Үнэхээр ч бас тиймэрхүү зан түүнд байдаг шинжтэй. Өчигдөр л гэхэд Байнгын хорооны хуралдааны үеэр өөрөөсөө арван насаар ах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг "Ийм хулгайг чинь тэвчээд чамайг энд сайд хийлгээд байхгүй шүү Чинзоригоо, нүд чинь яагаад эргэлдээд байгаа юм. Наашаа хар л даа чи..." хэмээн даналзан  ийн бүдүүлэг авирлаад авав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2018 04 сар 15

Амны салиа нь арилаагүй, алтны эзний хүү бусдыг дарамталсан шиг төрийн ордонд хэдэн жил залрах бол доо. Намаар дамжаад төр, засаг бохирдож төрийн ордонд үл бүтэх улс суух болоод 28 жил болов. Энэ арилсан цагт Монгол хөгжинө.

Батдэлгэр 2018 04 сар 12

Номтой баяр зөв ярьсан, Чинзоригийг луйврыг илчин нь зөв.

aagii 2018 04 сар 12

homhiobayar ih tom yumaa aavtai ni adilhan hun haragdah yum