АТГ-аас "Нийслэл"-ийг ухаж, төнхөнө...


Сүүлийн үед АТГ-аас яам, тамгын газар, төрийн алба, нэгжүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг нэлээд эрчимтэй шалгаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай уулзсан байна.
 
Тэд Авилгатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сарын хугацаанд ажиллана гэдгээ танилцуулсан байна. Шалгалтын үйл ажиллагааг ирэх долоо хоногоос эхлүүлэх гэнэ. АТГ-ын Ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулах юм байна. Ийнхүү АТГ-аас "Нийслэл"-ийг ухаж, төнхөх нь ээ...
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

хот 2018 03 сар 16

УБ хотын баруун урдуур баахан түц мүц, хог, сэг хураасан аж ахуйн хашаанууд нь байдаг юм байналээ. Манаач нар нь нүүрс түлдэг нам даралтын зуухуудтай,