СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХЭВТЭЭ ЖАГСААЛ БОЛОВ


Сүхбаатарын талбайд өнөөдөр утааны эсрэг “хэвтээ”-гээрээ жагсав. ''Утааны эсрэг аав, ээжүүд'' ТББ болон тус байгууллагын хөтөлдөг фэйсбүүк группийн гишүүд ийнхүү Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийлж жагссан юм.

Утааны эсрэг жагсаал бол шинэ зүйл биш. Гэхдээ жагсагчид өнөөдрийн энэхүү тэмцлээ “хэвтээ жагсаал” хэмээн нэрлэж байгаа ажээ.

Энэхүү  эсэргүүцлийн жасаал  Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт  болж бйгаа бол харин талбайн төв хэсэгт төр, засгийн тэргүүн нар болон  УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан  жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх