АТГ-аас Г.Баасангийн мэдээлэлд хариу тайлбар өгч байна


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийсэн. Тус хэвлэлийн хурлаар АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигачдыг өөгшүүлдэг хэмээн мэдэгдэж,  түүнийг огцруулах санал гаргахаа мэдэгдсэн билээ.

Уг асуудалд АТГ-аас хариу тайлбар өгч байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ хаалттай гэдгийг хаалга үүд цоожилсноор хэмжиж болохгүй. АТГ мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэдэг.  АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдийг уулзах хүсэлт гаргах бүрт нь хүлээн авч, уулзаж байсан.  Тухайлбал, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан АТГ-ын даргатай уулзах үедээ “Манай олон нийтийн зөвлөлд боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг учир хамаагүй асуудал ярихаар хов болоод байна. Тиймээс ганцаарчилж уулзъя” гээд уулзсан" гэх тайлбарыг өгөв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ИРГЭН 2018 01 сар 09

ХОРОЛМАА БААСАНГ БҮҮ ДАВРУУЛААРАЙ МУУХАЙ ДАВРУУ АВГАЙ ШҮҮ АХМАДЫН НЭРЭЭР МӨНГӨ ИДЭЖ БАЙСНЫГ НЬ ШАЛГА