Гар утасны Ebarimt-аа шинэчлэх шаардлагатай


Иргэдийн зүгээс “2018 он гараад худалдан авалт хийсэн ebarimt-аа бүртгүүлсэн ч гар утаснаас харагдахгүй байна" гэсэн гомдол шүүмжлэл багагүй гаргаж байна. Тиймээс Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төвийн олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзоригоос энэ талаар тодрууллаа.  
 
Тэрбээр “Бүртгүүлсэн баримтаа компьютер дээрээс харах юм бол харагдана. Баримтын буцаан олголт нь ч бодогдоод явж байгаа. Харин зарим төрлийн гар утсан дээр бүртгүүлсэн эсэх нь харагдахгүй байгаа юм. Энэ нь тухайн хүний барьж буй гар утастай холбоотой. Тэгэхээр ebarimt-ын аппликешнээ /update хийх/ шинэчлэх ёстой. Зарим төрлийн гар утсан дээр л харагдахгүй байгаа болохоос бүртгэл, буцаан авалт бодогдоод явж байгаа” гэв.  
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх