ТЭТГЭВРИЙГ ИНГЭЖ НЭМНЭ


МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэг зорилт нь ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх байсан.  Энэ хүрээндээ тэтгэврийн доод хэмжээг 300 мянга болгохоор зорьж байгаа аж.

2018 оны улсын төсөвт ахмад настны тэтгэврийг нэмэхэд зориулж 119,5 тэрбум төгрөг суулгаж өгсөн.  Энэ нь үндсэндээ 400 гаруй мянган ахмадуудад хамааралтай гэсэн үг. Хэрэв энэ жишгээр тооцвол тэтгэврийн хэмжээ дундужаар 8 хувь өсөхөөр байгаа бөгөөд  харин ХНХЯ-ны  өгч буй мэдээллээр тэтгэврийг тэгшитгэж нэмэхгүй өөрөөр хэлбэл ижил хувиар бус ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Энэ тохиолдолд бага тэтгэвэртэйд нь бага  нэмэгддэг, ихэд нь их хуваарилагддаг тэгш бус тогтолцоо өөрчлөгдөнө гэсэн үг.  

Мэдээж, энэ бол шударга талдаа хуваарилалт.  Учир нь  нийт ахмадуудын  60 орчим хувь нь хамгийн доод түвшний тэтгэвэр авдаг. Тиймээс энэ бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлж,  зааг ялгааг ойртуулах нь зөв бодлого. Ингэж баймаажин ахмад настнуудын амьдралыг бага ч гэсэн хөнгөлөх боломжтой.  

Эрх бүхий байгууллагын өгч буй мэдээллээр ирэх хоёрдугаар сараас тэтгэврийн нэмэгдлийг олгох юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн 2018 01 сар 10

2016 онд 21000 тогрогийг энэ засгууд маш бага нэмсэн гээд томроод байгаа одоо нэмэхийг харья даа.

зочин 2018 01 сар 09

Энд нэг тэнэг юм дээр доргүй яриад байх юм, Өндэр тэтгэвэр авч байгаа хүн өндөр татвар төлсөн байгаа бага тэтгэвэр авч байгаа хүн бага татвар төлсөн байхад яагаад адилхан болгоно гээд тэнэгтээд байдаг юм бэ? Тэгвэл өндөр цалинтай хүнээс цэвэрлэгчийн цалинтай адил татвар аваачээ Тэгвэл дараа нь тэг

зочин 2018 01 сар 09

хүмүүсдээ буян хийвэл гүйцэд хий гэдэг зарчимаар нэг мөсөн юм л хиймээр юм ? борооны дусаал шиг юм чдээ?

зочин 2018 01 сар 09

Ер нь бол тэтгэврийг нэмэхдээ өндөр тэтгэвэр авдаг хүмүүсээ нэг удаадаа нэмэгдүүлэлгүй үлдээгээд 500-с доош авдаг хүмүүсээ 100-200-н мянгаар нэг удаа нэмээд өгчихвөл хойшид дахин хэл ам хэрүүл тэмцэл гарахгүй нэг мөсөн шударга нэмэлт болчихмоор санагдах юм? хэдхэн жил аваад л бурханыхаа оронд явах х

зочин 2018 01 сар 09

Ер нь бол тэтгэврийг нэмэхдээ өндөр тэтгэвэр авдаг хүмүүсээ нэг удаадаа нэмэгдүүлэлгүй үлдээгээд 500-с доош авдаг хүмүүсээ 100-200-н мянгаар нэг удаа нэмээд өгчихвөл хойшид дахин хэл ам хэрүүл тэмцэл гарахгүй нэг мөсөн шударга нэмэлт болчихмоор санагдах юм? хэдхэн жил аваад л бурханыхаа оронд явах х

Зочин 2018 01 сар 09

Ер нь тэтгэврийг нэмэхдээ мөнгөний ханшийн уналтаас хамгаалах өөрчлөлтийг шийдэх хэрэгтэй шүү. Анх тогтоогдохдоо 200$ гээд бодож байсан тэтгэвэр маань одоо бол 120$ болчихсон байгааг яах вэ. Үүнээс өөр орлогогүй хүмүүс шүү дээ бид чинь. Гэтэл өндөр тэтгэврийг нэмэхгүй байсан ч яахав гэх шиг. Энэ сэ

ЗОЧИН 2018 01 сар 09

ХАМГИЙН БАГА 240,0 ТӨГРРӨГНИЙ ТЭТГЭМЖ АВДАГИЙГ АРАЙ ТҮЛХҮҮ НЭМЭЭД 500,0 ДЭЭШ АВДАГТ НЬ БАГА НЭМБЭЛ ШУДАРГА БОЛНО ШҮҮ ДЭЭ 240,0 ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БАЙНААА ИНГЭЖ НЭМБЭЛ БҮҮР ИХ ДЭМЖИНЭЭ