ХОЙД СОЛОНГОСЫН “ӨНДӨР ЭЭЖ” ЦЭРМАА”

Дэлхий Admin Галаа 2018 01 сар 08 1292

1959 онд хоёр Солонгосын дайнаас болж өнчирсөн 200 гаруй хүүхэд монголд иржээ. Тэднээс зарим нь нутаг буцаж, зарим Монголд үлдэж гэр бүлтэй болсон байна. Тэгвэл Монголд үлдсэн Солонгос иргэн өөрийг нь болон бусдыг нь өсгөсөн Цэрмаа гуайн тухай дурсжээ.

Солонгосын дайны (1950-1953 он) хөлд нэрвэгдэж өнчин хоцорсон 200 гаруй бяцхан иргэдийг хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр Монголд ирүүлж тусгай цэцэрлэг, сургууль байгуулан бараг долоон жилийн туршид асран сувилж сургаж хүмүүжүүлж байсан бөгөөд энэ жилүүдэд ахлах тогоочоор ажиллаж байсан Осорсүрэнгийн Цэрмаа агсныг солонгосын ард түмэн одоо хүртэл бахархан хүндэлж “Цэрмаа өмүни” (Цэрмаа ээж) гэж хайрладаг юм билээ.

Монгол эхийн ариун сайхан сэтгэл, монгол хоолны нүнжиг, монгол тогоочийн өндөр ур чадварыг үнэлж БНАСАУ-ын их удирдагч Ким Ир Сен монгол тогооч О. Цэрмааг хэд хэдэн удаа өндөр хэмжээнд хүлээн авч уулзаж төрийн дээд шагнал хүртээж байжээ. О. Цэрмаа гуай бол монголын үе үеийн тогооч нарын дундаас гадаадын төрийн өндөр шагналыг хүртсэн цорын ганц тогооч юм билээ.

Түүнчлэн БНСУ-ын телевиз түүний тухай баримтат кино бүтээсэн сонин түүх бий. Монголын нийтийн хоолны түүхэнд төдийгүй Монгол-Солонгосын ард түмний найрамдалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж алдар нэрээ мөнхөлсөн “Ардын дипломатч” жирийн нэгэн тогоочийн тухай саяхан манай нэгэн сайт “Бахархалт хүмүүс” буландаа “Хойд Солонгосын “Өндөр ээж” Цэрмаа” гарчигтайгаар зургийн нь хамт нийтэлжээ. О. Цэрмаа ээж гурван жилийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд хэрэв амьд сэрүүн байсан бол энэ жил 90 насны ой нь тохиож байгаа юм.

30 жилийн дараа хүмүүжүүлсэн хүүхдүүдийн хамтаар.1959-1983 оны зураг

3 Хойд Солонгосын “Өндөр ээж” Цэрмаа”

1 Хойд Солонгосын “Өндөр ээж” Цэрмаа”

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Туяа 2018 01 сар 08

Миний аав энэ сургуулийн захирал байсан.