“Аспайр Майнинг” компанийн өрөмдлөгийн ажлыг зогсоожээ


Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдад өвөлжилтийн байдалтай танилцаж ард иргэдтэй уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлуудыг сонсож ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Цэцэрлэг сумын 6-р багийн “Өндөр дэнж” хэмээх газар өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай нутгийн ард иргэдийн мэдээлэл, хүсэлтийн дагуу  газар дээр очсон байна.

Өрөмдлөгийн ажлыг “Аспайр Майнинг” компани хийж байсан ба тэдний хайгуулын ажлыг зогсоож, сумын удирдлагуудад хайгуулын ажлыг үргэлжлүүлэхгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

Учир нь тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг магадлан хянан шалгаж байж, цаашид хэрхэх талаар шийдвэр гаргахын тулд ийнхүү үйл ажиллагааг нь зогсоосон ажээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх