Нүдний болор суулгасан иргэдийн мэс засал амжилттай болжээ

Эрүүл мэнд Admin Галаа 2018 01 сар 08 821

Дорноговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн болор цайх эмгэгтэй 10 иргэн үнэ төлбөргүй нүдний болор суулгах мэс засал хийлгэхээр болсон билээ.

Тэгвэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод Хөх хотын Эрүүл мэндийн Шинжлэх ухааны сургуулийн харьяа эмнэлгийн Нүдний эмч нар Герман улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр мэс заслыг амжилттай хийжээ.

Мэс засалд хамрагдсан иргэд сэтгэгдэл өндөр нутагтаа ирсэн бөгөөд мэс засал хийсэн эмч нар цаашид хөрш улстай эрүүл мэндийн болон нүдний өвчлөлийг эмчлэх бүрэн боломжтойг уламжилсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх