Мөсөн шагайн ахмадын аварга шалгаруулах тэмцээн боллоо


Монголчууд эрт дээр үеэс өвлийн улиралд мөсөн шагайн харвааг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тэгвэл энэхүү монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс жил бүр улсын хэмжээнд мөсөн шагайн харвааны тэмцээнийг уламжлал болгон зохион явуулдаг.

Энэ жилийн тэмцээн Дархан-Уул аймагт зохиогдож, Улаанбаатар, Сэлэнгэ, Эрдэнэт, Архангай, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн 23 багийн 220 хүн авхаалж самбаа, оюун ухаан, холч хараагаараа өрсөлдлөө.

Тэмцээнд Монголын үндэсний Мөсөн шагайн холбоо, аймгийн ЗДТГ, БТСГ, аймгийн Мөсөн шагайн холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Монгол Улсын 5 удаагийн аварга Монгол улсын Үлэмж мэргэн, Дархан мэргэн Баасанжав, Чулуун-Эрдэнэ, Жамсранжав зэрэг аваргууд оролцов.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх