Засгийн газрын тэргүүнийг дундын хувилбараар томилох гарц байна

Улс төр Admin Галаа 2017 09 сар 13 1255

Дараачийн Засгийн газрын тэргүүн хэн байх вэ гэсэн асуулт хариугаа хүлээж байна.  Хуулиар бол Засгийн газрыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор  багтаж дараагийн Засгийн газрыг байгуулах журамтай.  Энэ цаг тоолол эхлээд бараг долоо хонох гэж байна.

Шинэ Ерөнхий сайд хэн байх талаархи янз бүрийн таамаг хөвөрч байгаа. Гэхдээ улс төр бол таамаг биш. Цагаа тулахаар нөхцөл байдал яаж ч эргэж хөрвөөж мэднэ.

Засгаа унагаж, намаа талцуулсан  “босогчид”  өнгөн дээрээ шударга ёс ярьж байгаа ч онилсон бай нь бол наанадаж салбарын сайд, цаашлаад Ерөнхий  сайдын суудал. “Хувьсгалын жолоодогч”-оо Ерөнхий сайд болгочихоод үлдсэн дээр нь өөрсдөө найрлах зорилготой л  барьсан гэрээдээ чулуу нүүлгэсэн хүмүүс.  Товчхондоо тэдний хөдөлгөгч хүч нь албан тушаалын дахин хуваарилалт байсан.  Харин энэ зорилгодоо хүрэх замынхаа зураглалыг тэд дутуу харчихсан бололтой байна.  Зарим нэгний хувьд галуу дууриаж элээ хөлөө хөлдөөв гэдэг шиг юм болж байгаа байх. У.Хүрэлсүхийг дагаж алаагүйн баавгайн арьсанд шунаснаараа иргэд сонгогчдынхоо өмнө итгэлээ алдаж, эргээд уулзах улаан нүүрэндээ  “урвагч” гэсэн тодоос тод тамга даруулчихав бололтой. Тэдний хувьд улс төрийн карьер нь энэ дөрвөн жилээр дуусгавар болж, 2020 оны сонгуульд хөхөө шиг донгодож, тогос шиг гоёод ирсэн ч  иргэдийнхээ итгэлийг авч чадахааргүй  байдалд хүрч болзошгүй.

Ийм хоёр талцал дунд аль нэг талаас нь Ерөнхий сайдыг тодруулж томилно гэдэг угаас боломжгүй. 

Одоогоор МАН-ын дотоод нөхцөл байдал хүнд хэвээр байгаа. Толгойны өвчин одоо л эхэлж байна. УИХ дахь бүлгийн гишүүд нь хоёр хуваагдчихсан, тэн хагас нь У.Хүрэлсүхийн гэсэн харъялалтай  хүмүүс болчихсон.  Ийм хоёр талцал дунд аль нэг талаас нь Ерөнхий сайдыг тодруулж томилно гэдэг угаас боломжгүй. Ширээний ард  өөд өөдөөсөө харж суугаад зөвшилцлөө ч аль аль тал нь Ерөнхий сайдын орон зайгаа зүгээр тавиад өгнө гэдэг худал. Тэгээд ч сүүлийн хэдэн өдөр энэ намд фракцийн ялгарал гэдэг юм маш хүчтэй ажиглагдаж, өнгө ялгарч байгаа нөхцөлд шүү.

Хэрэв хоёр талын аль нэгээс шинэ Ерөнхий сайдыг  томиллоо гэхэд дараагийн Засгийн газар хэр урт настай, удаан жаргалтай байх вэ гэдэг нь эргэлзээ хэвээр үлдэнэ. Одоо бол МАН-д хүчний харьцаа үндсэндээ хоёр талд тэнцүүхэн хуваагдчихсан байгаа учраас дараа дараагийн Засгийн газрыг огцруулахад хэн хэнд нь хангалттай хүч нөөц, боломж байгаа гэсэн үг. Хэрэв Засгийн газрыг огцруулах кнопын тоогоор  харвал 65-ын бүлэг 33/32 гэсэн харьцаагаар хуваагдчихсан дүр зураг бий.

Хэвлэл мэдээллээр хэдийнэ “топорчууд” гэх нэршил авчихаад байгаа мөнөөх 33 гишүүний хувьд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох операцитай байгаа.  Гэхдээ түүний хийсэн цагаа олоогүй тоглолт, намаа хагалан бутаргасан гэхчлэн  олон “үйлийн үр” нь  нэр нүүр, үнэлэмж хүндлэлийг нь сэгсэрчихлээ. Үндсэндээ түүний явах замын хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа эсэхийг хэлэхэд хэцүү.  Өөдрөгөөр төсөөлж У.Хүрэлсүх Ерөнхий сайд болдог юмаа гэхэд түүний Засгийн газар хариу цохилтыг тэсвэрлэж чадахгүй, хэдхэн сарын настай л байна. Энэ бол тодорхой. Ерөнхий сайд аль ч талаас томилогдсон бай ялгаагүй иймэрхүү хувь заяа  хүлээж байгаа.

Нэгэнт ийм бодитой эрсдэл байгаа тохиолдолд Ерөнхий сайдыг дундын хувилбараар сонгохоос өөр гарц МАН-д үлдэхгүй. Өөрөөр хэлбэл  аль аль талын эрх ашгийг  эн тэнцүү илэрхийлээд явах, хэн хэнд нь хүлээн зөвшөөрөгдөх ийм л хүнийг  Ерөнхий сайдаар  сонгож баймаажин төр засгийн тогтвортой байдлыг хангах гарц байна.  

МАН бол боловсон хүчний нөөц сайтай улстөрийн хүчин. Энэ 65-ийн том бүлэг дунд  асуудалд туйлширдаггүй, монголчуудын ярьдагаар тугалыг нь турааж эхийг нь эцээхгүй аваад явах чадвартай олон хүн бий.  Ийм тэнцвэржүүлэгч л одоо хэрэг болно. Мэдээллийн цахим сүлжээгээр зарим нэг ийм хүмүүсийн нэрийг Ерөнхий сайдаар нэрлэсэн байгаа харагдана лээ.  Тухайлбал, одоо нэр нь дуулдаад байгаа Д.Хаянхярваа, Н.Энхболд нарын хувьд  ийм дундын хувилбараар гарч ирэх боломжтой кандидат  байж болох юм.

Дундын хувилбараар гарч ирсэн гээд дундыг баримтлалгүй, үлдэж буй хугацаанд шийдэмгий хурдтай ажиллаж, томоохон төслүүдээ амилуулж, хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж чадвал МАН-ын хувьд алдаад байгаа боломжоо эргүүлэн олж авах бүрэн боломж бий.

Харин салбарын сайдуудын хувьд талууд харилцан тохиролцоод томилчихсон байхад асуудал үүсээд байхааргүй,  Засгийн газрын тогтвортой байдалд сөрөг нөлөөлөх хүчин зүйлээр бага. 

Өнөөдөр МАН-ын Удирдах Зөвлөл хуралдана гэсэн мэдээлэлтэй байгаа бөгөөд үүгээр Засгийн газраа шинээр байгуулах  асуудлаа ярилцаж, Бага хурлынхаа товыг тогтоох болов уу гэсэн хүлээлттэй байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Саруул 2017 09 сар 13

Ineeveel zaluujina

Гэрлээ 2017 09 сар 13

Amidral baylag yum oo

Зочин 2017 09 сар 13

Хуулиараа л шийдээд өгчихвөл болохгүй юм байхгүй асуудал

Зочин 2017 09 сар 13

Ямар ч тохироо наймаагүй цэвэр мэдлэг чадвараараа өрсөлдсөн улс төрчид хэрэгтэй.

Мөнхөө 2017 09 сар 13

Gegeelelg ym oruuldag ym erni bna u

ТӨГӨЛДӨРСАЙХАН 2017 09 сар 13

МАНАН БАС НЭГ ГАР ХӨЛӨӨ ОРУУЛАХ ГЭЭД ЧИЧРЭН ДАЙРЧ ЦАГААНДАА ГАРГААД БАЙГААГ МАН ОЛОН ОЛОН МЯНГАН ЖИРИЙН ГИШҮҮД .... УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХАРААД СУУГААД БАЙНА УУУ..... МАН-Д МАНАНГААС ӨӨР ХҮН БАЙНА УУУУУУУУ?????????

хандмаа.... 2017 09 сар 13

МАН-ын эв нэгдэл гээд л солийороод байна: НАМын дээр улсын эрх ашиг явдаг юм. Хувийн эрх ашгийн төлөө улс төр хийж байгаа М. энхболд тэргүүтэй нөхдүүдийг төрөөс зайлуулбал таарна

Зочин 2017 09 сар 13

Өмнөх ЗГ улс орныг үнэн доройтуулж чадлаа. Одоо шинэ ЗГазраа хурдан бүрдүүлж ажилдаа орох хэрэгтэй

asa 2017 09 сар 13

erdenebat shig l bas neg uuriin tolgoigui huniig l EC aar tavih gej oroldoj bn da enhbold