Хувцсаа тайлсан Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар АНУ-д эрэлттэй байна

Дэлхий Монгол Админ 2017 01 сар 11 298

Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө өрсөлдсөн ч сүүлийн зургаан секундэд өрсөлдөгчдөө боломж олголгүй зугтсан гэх үндэслэлээр хожигдсон. Шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дэвжээн дээр хувцсаа тайлж шидсэн үйлдэл нь Монголыг дэлхийд алдаршуулсан үйлдэл болсон гэхэд хилсдэхгүй.

    Тэдний үйлдлийг дэлхийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд янз бүрээр бичиж байсан. Тухайлбал, "Монголын шүүгчид зөв зүйл дээр дуугарч, маш сайн тэмцсэн" гэсэн бол зарим нь "Яг л адгуус амьтны гаргадаг үйлдэл" хэмээж байв. Тус үйлдэл ч 2016 оны онцлох үйл явдлын нэгээр тодорсон юм. Тодруулбал, АНУ-ын өдөр тутмын "Indiana gazette" сонин 2016 оны спортын онцлох үйл явдлуудыг нэрлэхдээ Монголын шүүгчдийн тэмцээний үеэр хувцсаа тайлсныг оруулжээ. 

     Тэгвэл Хувцсаа тайлсан Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар Нью-Йоркт тун чиг эрэлттэй  байгаа гэнэ. Учир нь тэдний хувцсаа тайлж буй зурагтай подволк худалдаанд гарсан байна. Подволк худалдаанд гарсан даруйдаа маш хурдацтай зарагдаж, хүүхдийн размер л үлдсэн гэнэ.  

 

Breakingnews.mn

Б.Янжиндулам

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх